Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 242 дахь өдөр

Өөрийнхөө алдрын төлөө Бурхан залбиралд хариулдаг

Өөрийнхөө алдрын төлөө Бурхан бидний залбиралд хариулдаг.

Үүний гайхалтай жишээ Паулын амьдралаас харагдах боломжтой гэж би боддог. Ром номонд, Паул захидлаа энэ залбирлаар эхэлдэг: "Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунхаглагдаж байна. Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбирлаараа ямагт гуйдаг. Тиймд миний хувьд Ром дахь та нарт ч сайнмэдээ хүргэхээр тэсэн ядаж байна." (Ром 1:8-15)

Ромд сургаал заах нь Паулын мөрөөдөл байв. Үүнийг хуваалцсаныхаа дараа тэр, "Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбирлаараа ямагт гуйдаг." (Ром 1:10) гэж бичдэг. Бурхан Паулын залбиралд хариулсан уу? Тийм, гэхдээ Паулын хүсэн хүлээж байсанчлан хариулаагүй.

Паул баривчлагдан, Ромын шүүхийн системээр дамжин, эцэстээ Ромын шоронд хоригддог. Энэ яг түүний төлөвлөсөнчлөн байгаагүй.

Гэсэн ч Паул Ром руу явахыг хүссэн. Тэр Бурханы арга замаар Бурханд ажлаа хийх боломжийг олгоход бэлэн байв. Ийм арга замаар Бурхан залбиралд нь хариулна гэж Паул магадгүй хэзээ ч төсөөлөөгүй байсан боловуу.

Паул Ромд юу хийсэн бэ? Газрын дундад тэнгис даяарх өөр өөр христитгэлтнүүдэд хандаж олон захидлуудыг тэр бичжээ. Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө зорилгын дагуу түүний залбиралд хариулах боломжийг Паул Бурханд олгосон учраас бидэнд Шинэ Гэрээ өгөгдсөн.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу