Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 239 дахь өдөр

Бясалгах цаг хугацаа

Бурханыг хүлээх үе бол ганцаараа чимээгүй сууж, Бурханы талаар бодон, залбирч, Библиэ уншиж бас сонсоход тохиромжтой цаг үе мөн. Энэ үеийг бясалгахуйд ашиглагтун.

Жишээ нь Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгч Хабаккукыг харцгаая. Хабаккук бол урам хугарсан, хүлээсээр залхсан нэгэн байв. Тиймээс тэр Бурханд хандан, "ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?" (Хабаккук 1:2 АБ2013) гэж гомдолложээ. "Ямар учраас Та надад ёс бусыг харуулж, Юунд бузар мууг үзүүлнэ вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ?" (Хабаккук 1:3, 13 АБ2013) гэж тэр цааш үргэлжлүүлсэн

Хэрэг явдлаа Хабаккук Эзэнд мэдүүлснийхээ дараа хариултыг нь бясалгал хийн хүлээв. "Би манааныхаа байранд зогсож, Бэхлэлт дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг Миний гомдлолд Тэр хэрхэн хариулахыг Би харуулдан харсаар л байх болно." (Хабаккук 2:1)

"Тэгтэл ЭЗЭН надад хариу айлдруун “Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл. Уншсан нэг нь ухасхийг. Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно." (Хабаккук 2:2-3)

Бурхан хэзээ ч хоцордоггүй. Тэр, "Би яг зөв цагт ирэх болно. Хабаккук, чи ганцаар чимээгүй байж, хариултыг хүлээх байдлаар зөв зүйлийг үйлдсэн." гэж хэлжээ.

Өөрийг нь таньж мэдээсэй гэж Бурхан таниас хүсдэг. Гүн харилцаанууд, асар том партины дуу чимээнд биш харин чимээгүй цагт --ганцаараа өнгөрүүлэх чимээгүй байдалд босголт бий болдог. Тэгэхээр зүгээр л чимээгүй байн Бурханыг хүлээ, тэгснээрээ та Түүнийг улам илүү таньж мэдэх болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу