Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 230 дахь өдөр

Бурхан бол санаа тавигч Эцэг

Та нэгэнтээ, "Бурхан санаа тавьдаггүй гэж үү?" гэж өөрөөсөө асуух нөхцөл байдалд орж л байсан байх. Марк 4-р бүлэгт шавь нар энэ л асуултыг асуужээ.

Тэд нууранд завин дээр байх үед салхи салхилж, давалгаа хүчтэй болж ирсэн. Ус завийг даван асгарч, улмаар завь усаар дүүрч эхлэв. Есүс унтаж байсан. Шавь нар Түүнийг сэрээн, асууж болох хамгийн чухал асуултыг асуужээ, "Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?" (Марк 4:38)

Харин та? Байшингийн чинь төлбөр, эрүүл мэнд, амьдралд амжилт олох эсвэл бүтэлгүйтэх эсэх, хүүхдүүд, тэдний олж эзэмших боловсрол, таны гэрлэх эсэх, найз залуутайгаа маргасан маргаан эсвэл танд ямар мэдрэмж төрж байсан талаар Бурхан санаа тавьдаг уу? Бурхан, "Мэдээж би санаа тавьдаг! Би бол санаа тавигч Эцэг." гэж хэлдэг.

Матай 6:31-32-т, "Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм." гэдэг

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу