Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Бурханы хангамж: Шударга шулуун байсаар байгтун
Хэрэв та (1) Түүнээс тусламж гуйвал; (2) сэтгэл хангалуун байж сурвал; (3) итгэлээр өгөх дасгал сургуулилт хийвэл; (4) шударга шулуун байсаар байвал санхүүгийн бүхий л хэрэгцээг тань хангана гэж Бурхан амладаг --
Бурхан шударга бус байдлыг ивээдэггүй. Сургаалт үгс 16:11-т, "Шударга жин ба дэнс ЭЗЭНийх. Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс." гэдэг. Үүнд цалин хөлс, орлого, татвар бүгд багтдаг.
Хэрэв санхүү дээрээ та Бурханы ивээлийг хүсэж байвал шударга байх ёстой. Та бусдаас илүүг авч болохгүй. Шударга бусаар олсон орлого үргэлж асуудал авч ирдэг. Үргэлж.
"ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ." (Сургаалт үгс 10:22) Асар их мөнгөтэй атлаа энэ нь асуудал авч ирсээр байдаг хүнийг та таних уу? Та үргэлж юу тарьсанаа л хурааж авдаг. Хэрэв та бусдад шударга бус байх юм бол бусад хүмүүс ч танд үүний тань дагуу хариулах болно. Хэрэв та өөрийгөө хараахан баригдаагүй байна даа гэж бодож байгаа бол цагийн зүү цохилсоор байгаа гэдгийг ойлгоорой. Та Бурханыг тохуурхан, үүнээсээ зүгээр юу ч болоогүй юм шиг өнгөрч чадахгүй.
Шударга бай. Санхүү дээрээ шударга бай: "ЭЗЭНий ерөөл баяжуулах..." (Сургаалт үгс 10:22)

Энэ төлөвлөгөөний тухай

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.
More
Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa