Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 229 дахь өдөр

Бурханаас юуг хүсэн хүлээж болох вэ

Тэнгэр дэх Эцэгээсээ би юуг хүсэн хүлээх вэ? Бурхан бол төгсгөлгүй эх сурвалжтай, эрч хүчтэй, цаг завтай гэж Библи заадаг. Тэр таны бүхий л хэрэгцээг хангаж чадна: "Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана." (Филиппой 4:19)

Матай 6-р бүлэг дэх Эзэний залбирал үүний үлгэр жишээг бидэнд өгдөг. Энд Эцэг болох Бурхан маань гурван зүйлийг бидэнд өгдөг гэж хэлдэг:

Өнөөдрийн тань хэрэгцээ -- "Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач." Өчигдрийн төлөөх уучлал - "Бид өртөнгүүдээ уучилсан адил өөрсдийн минь өрийг уучлаач." Маргаашийн хамгаалалт -- "Биднийг уруу татлагад бүү автуулаач, ёрын муугаас гэтэлгээч."

"Одоо, ирээдүй, өнгөрсөн: бүхий л зүйлийн шийдлийг Би аль хэдийнээ хангасан. Таны өнгөрсөн ч гэсэн үү? Та бүтэлгүйтсэн л дээ. Гэхдээ зүгээрээ. Энэ чинь аль хэдийнээ уучлагдсан. Таны одоо ч гэсэн үү? Би хангах болно. Таны ирээдүй ч гэсэн үү? Бүү санаа зов. Бүү ай.

Би өчигдрийн чинь алдаанууд, өнөөдрийн сэтгэл гутрал, маргаашийн чинь айдсыг аль хэдийнээ хучсан учир нь Би бол үүнийг хийх бүрэн чадвартай Эцэг." гэж Бурхан хэлдэг

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу