Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 259 дахь өдөр

ТУСГАЛУУД

Хүүхдийн хүмүүжлийн тал дээр бидэнд мэргэн оюун ухааныг өгөөч хэмээн заримдаа бид Бурханаас гуйн залбирдаг боловч үнэн хэрэгтээ бид Бурханыг бидний төлөвлөгөөнүүд болон хүсэл эрмэлзлүүдэд маань тамга дарж өгөөсэй л гэж хүсч байдаг. Харамсалтай нь, бидний хүсэл эрмэлзлүүд маань мөнгийг, эрх мэдлийг, гоо үзэмжийг болон алдар нэрийг алдаршуулдаг соёлын нөлөөлөлд автсан болохыг тэр бүр бид ухаардаггүй.

Бурханы хүслийг таньж мэдэх гол түлхүүр бол Бурханыг таньж мэдэх байдаг. Тиймээс, хамгийн анхны алхам бол Түүний шинж чанар болон зорилгуудыг нь олж мэдэх мөн. Тэдгээр нь ихэнхдээ энэ дэлхийн шинж чанар болон зорилгуудаас тэс ондоо байдаг! Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч болохыг бүү мартаарай (Иеремиа 17:9) бас хувиа хичээсэн сэдэлтийг гол шалтгаанаа болгож байж болох тэр хэсгүүдийг маань ил гаргахын тулд залбирлаар болон Библи судлалаар дамжуулан бидэнтэй ярьж байдаг Ариун Сүнсэнд бид найдах ёстой.

Бурханы шинж чанарыг та таньж мэдсэн байх үед, таны гэр бүл дэхь Түүний хүсэл улам илүү тодорхой болох болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com