Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 256 дахь өдөр

ДЭЛХИЙД НАЙДАХЫН ОРОНД БУРХАНД НАЙДАХ

Иудаг Сири болон Израйлчууд эзлэн авахаас Ахаз айж байсан. Бурханд найдахын оронд, тэрээр хамгаалалтынхаа төлөө Ассиртай ариун бус холбоо тогтоосон. Энэхүү цэргийн хүчний хамааралтай байх байдал нь Бурханаас илүүтэйгээр Ассирын хаанд таалагдахыг хичээхэд Ахазыг хүргэсэн. Тэр ч бүү хэл түүнийг хүндэлж буйгаа харуулахын тулд тэрээр Ассир руу явсан бөгөөд буцан ирээд уран дархан хүмүүсээр Иерусалимд тэдний тахилын ширээнүүдийн нэгийг үүсгэн босгосон.

Заримдаа бид буруу эх сурвалжаас баталгаа болон тусламжийг эрж хайж байдаг. Христитгэлтэн болох зорилгын хувьд ч эдгээрийн бидэнд санал болгодог зүйлс нь сэтгэл татахуйц бас хэрэгтэй зүйл мэт санагдаж болох бөгөөд улмаар тэдгээрийг ашиглалтандаа бид хөнгөн хандах гээд байдаг. Удалгүй нэг л мэдэхэд биднийг дэлхийгээс ялган салгахад хэцүү болсон мэт болдог. Бурханы оронд хэрэгцээтэй зүйлсээ бусдаас бид найдан хайх үед бид тэдний хяналтан дор орсон нэгэн болж хувирдаг.

Хүүхдийн хүмүүжлийн хувьд Христитгэлтэн болох зарчмуудаа дэлхийн зарчмуудаар сольсон тийм хэсгүүд таньд байна уу?

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com