Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХҮНИЙГ ДУУРАЙГЧИД
Та өөрийнхөө хийж чадаагүй зүйлсээ хүүхдээ хийх ёстой гэж тулгах тохиолдол таньд гарч байсан уу? Жишээ нь, та өөрөө хурд хэтрүүлсээр байгаа мөртлөө хурд хэтрүүлснийх нь төлөө хүүхдээ шийтгэдэг үү? Насанд хүрээгүй хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхийг та зэмлэдэг атлаа өдрийнхөө төгсгөлд тайвшрахын тулд хундага дарс уух хэрэгтэй нэгэн мэтээр үлгэр жишээ үзүүлдэг үү? Та хүүхдүүддээ бусадтай "эелдэг ярьдаг бай" гэж хэлдэг атлаа өөрийнхөө уур эсвэл бухимдлаа бурханлаг бус аргаар гаргадаг уу?
Бид өөрсдийнхөө зааж сургадаг зүйлсээ өөрсдөө давтдаг байх үед л хүүхдүүдийнхээ амьдралд хамаагүй илүү их нөлөөөллийг үзүүлэх болно. Яагаад? Учир нь бид хоёр нүүр гаргах үед үүнийг хүүхдүүд маань маш сайн мэддэг! Тэд биднийг хүндлэхгүй байна хэмээн гомдоллох үедээ, бид өөрсдөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй, бидний үйлдлүүд болон хандлагууд тэднээр хүндлэгдэхүйц байж чадаж байна уу?
Таны хүүхдүүд таны зан чанарыг дуурайгаасай гэж та хүсч байна уу?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com