Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 228 дахь өдөр

ЦОР ГАНЦ ҮНЭН БУРХАНД ҮЙЛЧЛЭХ

Энэ эшлэл нь Израилчууд Египетийн боолчлолоос Амлагдсан газар нутаг руу явсан аялалын талаар өгүүлдэг. Бурхан ганцаараа Израилчуудыг цөлөөр удирдан авч явсан. Ихэнх нь өөрсөддөө авч ирсэн хүнд хэцүү байдлууд болон бэрхшээлүүдтэй тэд нүүр тулсан боловч эдгээр бүх зүйлсийн туршид Бурхан ганцаараа тэднийг хамгаалж бас амжилтад хүргэх Нэгэн гэдэг нь ойлгомжтой байсан.

Бид хүүхдүүдээ удирдан дагуулах үедээ Бурханы үлгэр жишээг даган улмаар Цор ганц үнэн Бурхан болон тэдний хооронд харийн бурхан байж болохгүй гэдгийг тэдэндээ мэдүүлэх хэрэгтэй. Өнөөгийн ертөнцөд "харийн бурхад" мөнгө, эрх мэдэл, гоо үзэсгэлэн болон алдар нэр гэх мэт олон янзын хэлбэрээр оршдог болохыг бүү март. Бид өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ амьдрал дахь эдгээр бурхадын нөлөөллийг олж харахад эцэлт цуцалтгүй байх ёстой.

Таны гэр бүлийг удирдан дагуулахад Эзэн л байхад хангалттай гэдгийг хүүхдүүддээ таньж мэдүүл.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com