Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 226 дахь өдөр

АМЬД УС УУ ЭСВЭЛ ЭВДЭРСЭН ХУДАГ УУ?

Цөллөг байдлаас хамааран, Израйлийн хувьд ус маш чухал нөлөөтэй зүйл байсан. Усны чанар нь усны эх булгаас ихээхэн хамааралтай байсан. Урсгал булгаас хамгийн цэвэр ус урсан гардаг байсан. Борооны усыг хураахын тулд хүний гараар ухсан худгаас хамгийн бохир ус гардаг байсан. Хад чулуунаас ухагдсан учраас үүнд ихэнхдээ шавар эсвэл шороо их байдаг байсан. Хэрэв худгийн хананд ан цав үүсэх юм бол усыг шүүрэхээс хамгаалан хүмүүс шаваас тавьдаг байсан боловч бодит байдал дээр ан цавтай худаг нь ашиглагдах боломжгүй зүйл байсан.

Иеремиагийн харьцуулалт нь тухайн үед яг тохирсон харьцуулалт байсан. Гялтганан урсах булгаас илүүтэйгээр худгийг, ялангуяа ус тогтоон барих боломжгүй эвдэрсэн худгийг сонгох хэн ч байхгүй! Гэсэн хэдий ч түр зуурын зүйлс болох хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх, мөнгө, эрх мэдэл, гоо үзэсгэлэн эсвэл нэр хүндийг эрж хайх үедээ бид бүгд л үүний адил зүйлсийг үйлдэж байдаг. Ингэх үедээ бид тогтворгүй "худгууд"-ын хоосон амлалтуудад найдаж байдаг.

Бурханд болон Түүний Үгэнд найд улмаар Тэр таньд амьд усаар дамжуулан сэргэлтийг өгөх болно!

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com