Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

БУРХАНЫ ТАЛААР ТУНГААН БОДОХ
Хүүхдүүдээ хүмүүжүүлэх явцдаа бид маш олон хүнд асуудлуудтай нүүр тулдаг бөгөөд заримдаа айдас болон эргэлзээнд дийлддэг. Энэ үеүдэд, тэдгээр айдсуудыг өөгшүүлэх үү эсвэл Бурханы амлалтуудыг тунгаан бодох уу гэсэн сонголтууд бидэнд ирдэг. Бурханаас бидэнд өгөгдсөн амар тайвныг хулгайлахын тулд Сатан санаа зовнил болон айдсыг ашигладаг. Сатаны худлуудыг эсэргүүцэн улмаар Бурханы хайр болон сүр жавхланд анхаарлаа төвлөрүүлэх нь дуулгавартай байдлын дагуу үйлдэх үйлдэл мөн. Бидний эсвэл хүүхдүүдийн маань амьдрал дахь Бурханы төлөвлөгөөг бид мэдэхгүй. Түүний мөнхийн зорилгыг бидний хязгаарлагдмал оюун ухаан ойлгож чадахгүй байх боломжтой. Гэсэн хэдий ч, Тэр бол хайрлагч, мэргэн оюун ухаантай бас бүхнийг хяналтандаа авсан Бурхан гэдгийг мэдэхээс бидний амар тайван ирдэг. Бурханы онцлог шинж чанаруудад анхаарлаа төвлөрүүл хэмээн эдгээр эшлэлүүд бидэнд уриалдаг.
Айдсуудаа өөгшүүлэхийн оронд Бурханы сайн чанарыг тунгаан бодох сонголтыг хий.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com