Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 222 дахь өдөр

СҮНС ДОТОР ТУЛАЛДАХ

Саул Давидын эсрэг босоход, Давид амиа авч үлдэхийн тулд зугтаахаас өөр аргагүй болсон. Нэг удаа, тэрээр өөрийнхөө хүмүүсийн хамт Енгедийн цөл дэхь агуйд нуугдан байсан. Давидыг Саул тэр газар нутгаар хайж байхдаа, мэдэлгүйгээр Давид болон түүний хүмүүсийн нуугдан байсан агуйд орж ирсэн. Давид отон хүлээж байгаад түүнийг амархан алж болох байсан хэдий ч тэрээр Саул бол Бурханаар тослогдсон хаан гэдгийг мэдэж байсан учраас ингэхээс татгалзсан. Тэрээр шүүлтийг Бурханд үлдээсэн.

Хэн нэгэн бидэнд эсвэл хүүхдүүдэд маань ямар нэгэн буруу зүйл хийх үед бид ихэнхдээ өшөө авахыг эрж хайхаар соригддог. Бид магадгүй тэдний талаар хов жив ярьдаг, "дуугаа хураан" тэдэнтэй ярьдаггүй эсвэл гадуурхдаг. Гэсэн хэдий ч бидэнд сонголт нь бий, сүнсээр удирдуулсан амьдралаар амьдрах уу эсвэл махан биеэр удирдуулсан амьдралаар амьдрах уу. Давид махан биеэр тулалдахаас татгалзан улмаар Бурханы Ариун сүнсэнд Саулыг шүүх шүүлтийг үлдээсэн.

Сүнс дотор амьдарч улмаар Бурханд шүүгч байх эрхийг олго.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com