Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ИДЭВХИТЭЙ ИТГЭЛ
Өөрийнх нь газар нутаг дээр туршуулууд байгааг олж мэдээд Иерихогийн хаан, өөрийнхөө гэрт нуусан Израйльчуудыг гаргаж ир хэмээн Рахабт хэл хүргэсэн. Рахаб тэднийг дээвэр дээрээ нуусан байсан хэдий ч хааны цэргүүдэд тэд аль хэдийнээ явсан хэмээн худал хэлсэн. Тэднийг элдэн хөөхөөр хааны цэргүүд тэр даруй явсан. Туршуулуудад Рахаб тэдний Бурхан бол тэнгэр газрыг бүтээсэн Бурхан болохыг тэр ухаарсан болохоо хэлсэн бөгөөд буцан ирж хотыг эзлэн авахдаа гэр бүлийг нь амьд үлдээхийг гуйсан. Тэд үүнийг зөвшөөрсөн бөгөөд улмаар Рахаб тэднийг толгод руу зугтаалгахын тулд цонхоороо доош буулгасан.
Бурханд итгэх итгэл бол Рахабын итгэлийн анхны алхам нь байсан. Гэвч тэрээр ингээд зогсоогүй. Тэрээр мэддэг зүйлийнхээ дагуу үйлдсэн бөгөөд үүний үр дүнд хэдэн зуун жилийн дараа Еврей 11-р бүлэгт түүний итгэл олонд ил болгогдсон байдаг.
Мэддэг зүйл чинь биш, харин мэддэг зүйлийнхээ дагуу юуг хийх чинь чухал гэдгийг хүүхдүүддээ зааж өг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com