Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 219 дахь өдөр

ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙХ

Израйлчууд өөрсдийгөө хамгаалахын тулд хотуудынхаа эргэн тойронд хана хэрмүүд болон хаалгануудыг барьж босгосон. Ассирчууд тэдгээр хана хэрмүүдийг гадсаар юу ч үгүй болтол нь буулгав. Тэд үүнийг шүдний чигчлүүр адил хэрэглэж, хэрмийн чулуунуудыг үйрүүлсэн. Хэдийгээр гадас нь айдас хүргэм зэвсэг биш ч хана хэрмүүдийг нураахад ихээр хэрэглэгдсэн багаж байлаа. Егөөтэй нь, агуу Ассирын Нинев хот нурж, хэрмийн тоосгонууд бутарч, нэг нэгээрээ салж унасаар хэрэм нуран унасан!

Үүнтэй адил, амьдралд бид харилцан буулт хийдэг нь тухайн үедээ гэм хоргүй мэт боловч, тохиолдол бүр нь бидний шударга зан чанарын тулгуурыг бага багаар хэмхэлж байдаг. Магадгүй энэ нь хүүхдүүд маань сургуулиасаа хоцрохыг нь өмгөөлж, тэдний алга хийсэн зүйлд хариуцлага тооцохын оронд ямар нэгэн зүйлээр орлуулах зэргээр шалтаг хэлдэг байдал маань байж болох юм. Түүнчлэн насанд хүрээгүй хүүгээ согтуугаар жолоо бариулахгүй, бага уулгах гэсэндээ гэртээ пиво уухыг нь зөвшөөрөх гэх мэт. Энэ мэтчилэн, цаг хугацаа өнгөрөх тусам бид Сайн мэдээний үнэнээс холдож, бурханлаг үлгэр дуурайлал байх Бурханы өгсөн дуудлагаас холддог.

Шударга зан чанараа харилцан буулт хийхээр бүү бөхөө.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com