Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ИТГЭЛЭЭ БАРЬЖ БОСГОХ
Христийн үйлдсэн гайхамшгууд нь ямар ч хотоос илүүтэйгээр Капернаумд үйлдэгдсэн байдаг. Энд л Тэрээр Петрийн хадам эхийг, Ромын зуутын даргын зарцыг бас дээврээс буулган ирсэн саа өвчтэй хүнийг болон өөр бусад хүмүүсийг эдгээсэн байдаг. Гэсэн хэдий ч эдгээр гайхамшгуудаас үл хамааран Капернаум дахь хүмүүс Есүсийн сайнмэдээнд итгэхгүй байх сонголтыг хийсэн.
Бид өөрсдийнхөө амьдралд Бурханы гайхамшгуудыг үзэхийг маш ихээр хүсдэг хэдий ч эдгээр нь тэр бүр тохиолдоод байдаг зүйл биш. Хэрэв Капернаум дахь хүмүүс бидэнд ямар нэгэн үлгэр жишээ үзүүлэхгүй байлаа ч гайхамшгийг нүдээр үзэх нь бидний итгэл үүгээр дамжуулж өснө гэсэн баталгаа болж чаддаггүй. Итгэлээ хүчирхэгжүүлэх жинхэнэ туршигдсан бас үнэн арга зам бол Бурханы Үгийг судлан улмаар үүнийг тунгаан бодох мөн.
Гэсэн хэдий ч Бурханы Үгийг судлахад тогтмол цагийг зарцуулах нь таниас өөрөөс тань хүмүүжлийг шаарддаг! Христтэй алхах алхаагаа бид ойрын зайн гүйлтийн оронд холын зайн гүйлт гэдгээр харах ёстой. Энд товчлох зам гэж байдаггүй. Хүүхдээ хүмүүжүүлэхэд Библийн мэргэн оюун ухаан болон бат бөх итгэл бол салшгүй хэсгүүд бөгөөд бид өөрсдийгөө Бурханы Үгээр өдөр бүр хооллох үед эдгээрийг олж авах боломж хамаагүй нэмэгддэг.
Бурханы Үгтэй хамтдаа холын зайн гүйлтэд өөрийгөө дасгалжуул.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com