Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХАЙРЛАХ НЬ БИДЭНД ӨГӨГДСӨН ТУШААЛ
Бид хайрыг ихэвчлэн өөрийн мэдэлгүй үйлдэх үйлдэл мэтээр боддог. Бид, өөрөөр үйлдэх арга бидэнд байгаагүй мэтээр "Би хүнд хайртай болчихлоо" эсвэл "Би хайрлаж чадахаа больчихлоо"гэж хэлэхийг сонсож л байсан. Бурхан ингэж хардаггүй гэж би боддог учир нь, энэ эшлэлд Тэрээр бидэнд бусдыг хайрла хэмээн тушаасан.
Бурхан хайрыг хүслийн дагуух үйлдэл гэж хардаг. Ямар санагдаж байгаагаас үл хамааран, дайснаа ч хүртэл оролцуулан бусдыг хайрлах ёстой гэж Тэрээр бидэнд хэлдэг. Энэ үнэхээр боломжтой зүйл гэж үү? Үүнийг бид Бурхан биднийг хэрхэн уучлан бас бидэнд аядуу зөөлөн сэтгэлээр ханддагын адилаар бусдад тийнхүү хандах замаар үйлдэх боломжтой болдог (Ефес 4:32-ийг унш). Бурханы хайр бол зүгээр л нэг мэдрэмж эсвэл сэтгэлийн хөдлөл биш, Бурханы хайр бол бодит зүйл. Тэрээр Өөрийнхөө Хүүг бидний төлөө золиос болгон өгөх үед Бурханы хайр бодит үйлдэл болсон (Иохан 3:16). Бид өөрсдийнхөө амьдралд Түүний хайрыг даган дуурайх хэрэгтэй.
1 Коринт 13:4-7-р эшлэлүүдэд үүнийг хэрхэн хийх зааврыг бидэнд өгсөн байдаг, "Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг".
Тэрээр таньд хэрхэн ханддагын адилаар бусдад тийнхүү хандахыг сонгох замаар Бурханы хайрыг энэ дэлхийд харуул.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com