Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 161 дахь өдөр

БУРХАНЫ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГАТАЙ

Бурхан таньд хүүхдүүдийг өгсөн бөгөөд та тэднийгээ Бурханы алдрын төлөө өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй. Та бол Бурханы хүүхдүүдийн нярав бөгөөд нярав болохынхоо хувьд та Эзэнийхээ өмнө бүх хүчин чармайлтаа тайлагнах ёстой болдог. Завшаантай зүйл гэвэл, та бусад эзэдийн өмнөөс, бусад нярвуудын өмнөөс эсвэл өөрийнхөө анхаарал халамжинд байдаг хүмүүсийн өмнөөс тайлагнах шаардлагагүй. Эцэст нь, таны ажлыг шүүх эрх мэдэл зөвхөн Бурханд л байдаг.

Энэ бол гайхалтай мэдээ мөн! Бусад эцэг эхчүүдийн асуултад эсвэл таны амьдарч буй соёлд та хариулт өгөх шаардлагагүй. Өрсөлдөөн төгсгөл болсон! Амжилтыг хэмжих дэлхийн үзэл бодолд нийцэхийг таниас шаарддаггүй, учир нь дэлхий бол таны эзэн биш. Бас, та хориглосноос эсвэл хүмүүжүүлснээс болж хүүхдүүд тань дургүйцэх үед, тэднээр хүлээн зөвшөөрөгдөх нь таны зорилго биш гэдгийг мэдэх замаар амар тайвныг олж аваарай.

Энэ нь та хүүхдүүдтэйгээ хүссэнээрээ харьцаж болно гэсэн үг биш; таны Эзэн хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцвал зохих талаарх зааварчилгааг таньд өгсөн (Ефес 6:4-г үз) боловч энэ нь та Түүнд хамгийн түрүүнд таалагдахыг эрж хайх ёстой гэсэн үг. Хүүхдүүдийнхээ хувьд итгэмжит бас ухаалаг нярав бай.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com