Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 160 дахь өдөр

БАРДАМ ЗАНГИЙН АЮУЛ

Хүмүүсийн итгэх гээд байдаг "тэр худал" юу юм бол? Энэ бол Еден цэцэрлэгт Евад хамгийн түрүүнд хэлэгдсэн үг мөн "та нар Бурхан шиг болно". Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн олон хүмүүсийг төөрөлдүүлсэн худал бол энэ мөн. Гэсэн хэдий ч, заримдаа бид Бурхангүйгээр өөрсдөө аливааг хийхийг хичээх гээд байдаг. Тэр хүсэл эрмэлзлийнхээ араас хэт удаан хугацаагаар бид хөөцөлдөх үед Бурхан бидэнд зүрхний маань хүсэл эрмэлзлийг өгөх болно.

Бид өөрсдийнхөө таашаалын төлөө аливааг хийн бас хүний хүчин чармайлтаар хувиа хичээсэн зорилгыг биелүүлэхийг хичээх үед бид дээрх худлыг үргэлжлүүлсээр байдаг. Улмаар, бид "Бурханы үнэнийг худал хуурмагаар солих" (Ром 1:25) гэдэг нь юу болохыг хүүхдүүддээ үлгэрлэн үзүүлж байдаг. Бардам зан бол Бурханы алдрыг Сатаны худал хуурмагаар сольж байдаг зүйл.

Өөрийнхөө захидалдаа Паул, зөвхөн нэг төрлийн шунал болох өөрдийнхөө сул дорой байдалдаа болон Эзэний хүч чадалд шунах нь зүй зохистой гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Бид зөвхөн Эзэний нигүүлслээр бардамнадаг болохоо хүүхдүүддээ заацгаая.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com