Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 166 дахь өдөр

ӨРГӨСНҮҮД

Хэрэв бид зовлон зүдгүүрээс хол байх ёстой гэж боддог бол Бурханы хийсэн зарим гайхамшигт ажлуудыг бид анзааралгүй өнгөрөх боломжтой. Энэ сургаалд, зарим зовлонгоор дамжуулан Бурхан биднийг засч залруулахыг хичээж байдаг бөгөөд биднийг гэсэн Түүний хязгааргүй хайр нь зовлон зүдгүүрийг бидэнд зөвшөөрдөг хэмээн хэлсэн байдаг. Зовлон нь Бурханы хайрын илрэл байх боломжтой!

Бурханы алдрыг бусдад харуулах боломжийг зовлон зүдгүүр бидэнд мөн олгож байдаг. "Махбодод минь өргөс өгөгдөж" хэмээн дагалдагч Паул өөрийн амссан зовлонт нөхцөл байдлыг нэрлэсэн байдаг. Яг юу байсныг нь бид мэдэхгүй хэдий ч үүнийг ангижруулж өгөөч хэмээн гурван удаа гуйсныг нь бид мэднэ. Бурхан түүнээс "өргөсийг" авч хаяагүй бөгөөд зовлон нь түүнийг өөрөөрөө бардамнахаас хамгаалсан учраас өөрт нь зовлон хэрэгтэй болохыг Паул ойлгосон байсан. Паулын сул дорой байдал Бурханыг илчилэн харуулсан хэмээн Бурхан Паулд хэлсэн: "Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд Миний хүч бүрэн төгс болдог" (2 Коринт 12:9).

Эцэг эх байхад тохирохгүй нэгэн мэт мэдрэмж таньд төрөх үед таны хүч мөхөс байх үед Бурхан Өөрийнхөө хүчээр таныг дүүргэх болно гэдгийг сана. Та өөрийнхөө хүчинд найдах үед, Бурханд таныг Өөрийнхөө хүчээр дүүргэх орон зай үлддэггүй.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com