Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 162 дахь өдөр

ХҮЧ ЧАДАЛД ЦЭНЭГЛЭГДЭХ

Дагалдагч Паул, итгэл бол дуулгавартай амьдралын гол түлхүүр болохыг мэдсэн байсан. Итгэлээр, бидний бие биенээ гэсэн хайр өсөх бас зовлон бэрхшээлийг бид тэсвэрлэн гарах чадвартай болдог (2 Тесалоник 1:3-4). Энэ сургаалд, тэрээр итгэл нь хэрхэн хүчтэй холбогдсон болохыг тайлбарлан харуулдаг.

Бидний амьдрал дахь Түүний зорилгыг биелүүлэхийн тулд Бурханы хүчийг хүлээн авах боломжийг итгэл бидэнд олгодог. Энэ нь миний зөөврийн компьютерийн цэнэглэгчтэй адилхан. Хэрэв цэнэглэгч нь тогонд залгагдаагүй бол цэнэглэгдэхгүй бөгөөд удалгүй зөөврийн компьютер маань унтрах болно. Тогонд залгаастай хэвээр байлгах үед цэнэгтэй хэвээр байх бөгөөд удаан хугацаагаар би компьютер дээрээ ажиллах чадвартай болдог.

Зөв зүйлийг хийхийн тулд бид өөрсдийнхөө хүчинд найдах үед, хүн болохынхоо хувь дахь хязгаарлагдмал чадамжийнхаа төгсгөлд ирэх үедээ бид сэтгэл гонсойж эхлэдэг, гэвч амьдралдаа бид Есүсийг алдаршуулан улмаар Түүний хүсэлд бууж өгөх үед, хүний хүслээс хамаагүй давсан тэр хүчийг бид олж авдаг.

Залбирал болон итгэлээрээ дамжуулан Бурханы хүчинд цэнэглэгдсэн хэвээр бай.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com