Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХОРОМЫН ТӨДИЙ СЭТГЭЛ ХАНАМЖ
Хоромын төдийд ирэх сэтгэл ханамжийн аюулын хамгийн шилдэг жишээнүүдийн нэг бол олонд танигдсан Библийн энэ түүх мөн. Есав бүтэн өдөр ан хийсний эцэст маш их өлссөн байсан бөгөөд оройн хоол болтол хүлээж тэсэхгүй байсан. Тэр Иаковын хийж буй шөлийг үнэртсэн учраас яг тэр л мөчид хоол идэхгүй бол болохгүй байсан! Иаков боломжийг ашиглан, Есавын ууган хүү байх эрхийг нь аяга шөлөөр солилцохыг шаардсан. Иаковын өгөөшийг эсэргүүцэхүйц удаан хугацаагаар Есав өлсгөлөнгөө хянаж чадаагүй бөгөөд тэр өгөөшөнд бүдэрсэн. Тэрээр ууган хүү байх эрхээ алдсан бөгөөд улмаар Иаков Израйль үндэстний эцэг болсон.
Энэ бол хүүхдүүдтэйгээ хуваалцах гайхалтай түүх мөн, учир нь энд маргаашийн хамаагүй агуу зүйлсийг золиослон өнөөдрийн сэтгэл ханамжийг олж авахын аюулыг үзүүлсэн юм. Хоромын төдийд ирэх сэтгэл ханамж нь сөрөг бас мөнхийн шийтгэлүүдийг авч ирэх боломжтой гэдгийг хүүхдүүддээ харахад нь тусла.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com