Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ДЭЛХИЙГЭЭС АВРАХ
Бурханд итгэмжтэй амьдралаар амьдардаг хүмүүст амар тайван байдаг бөгөөд тэднээс гэрэл цацарч байгаа мэт байдаг, учир нь тэднийг санаатай гэм нүглийн гэм буруу болон ичгүүр доош нь татдаггүй. Гэмт амьдралын хэв маягыг сонгох нь хормын төдий сэтгэл ханамжийг авч ирэх хэдий ч үүний төлөөс болгон бид өөрсдийнхөө амьдрал, бие махбодь, сэтгэл зүрх болон хайртай хүмүүсээ ч золиослох болдог. Санаатай гэм нүглийн хүлээсээс чөлөөлөгдсөн хүмүүс сүнсний шинэчлэлтийг мэдрэх бөгөөд энэ нь хөндлөнгөөс хүртэл харагдах болно. Хүлээсээс чөлөөлөгдсөн амьдралаар амьдрагч нэгнийг үлгэрлэн хүүхдүүддээ харуулахаас илүү тэдэндээ өгөх бэлэг байдаг гэж үү?
Энэ дэлхий өгөөшөөр сэтгэлийг тань татахыг хичээх үед, Бурханаас авралыг эрэн Түүн рүү эргэдэг нэгэн байхыг үлгэрлэн үзүүл —та хэзээ ч үүндээ харамсахгүй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com