Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 117 дахь өдөр

ЗОВЛОНГИЙН ТАЛААРХ АЛСЫН ХАРАА

Эцэг эх байхтай хамт онцгой эмзэг байдал дагалдан ирдэг. Бид хүүхдүүдээ хүнд хэцүү байдлууд болон зовлонгоос хамгаалахыг хүсдэг. Гэвч зовлонг бид ямар нэгэн аймаар зүйл мэтээр хардаг, Бурхан яагаад бидний болон хүүхдүүдийн маань амьдралд хэцүү бас зарим тохиолдолд шударга бус нөхцөл байдлуудыг зөвшөөрдөг болохыг бид ойлгож чаддаггүй.

Зовлонгийн талаар Бурхан арай өөрөөр хардаг. Энэ үедээ Түүний дотор хоргодох газрыг хайхаар бас Тэр бол сайн гэдэгт найдахаар Тэр биднийг дууддаг. Бид Түүний хайрыг бүрэн ойлгох үед, бидний нөхцөл байдлууд ямар хэцүү байсан ч хамаагүй үүнд мөнхийн үнэ цэнэ оршдог гэсэн баталгаан дотор амар тайвныг хүлээн авах боломж бидэнд олгогддог. Тэдгээр нөхцөл байдлуудаас маань Бурхан үргэлж биднийг аварч гарахгүй байж болох боловч тэдгээр нөхцөл байдлуудад маань бидэнтэй хамтдаа байж бас хэзээ ч биднийг орхихгүй гэдгээ Тэр амласан байдаг. Хүнд хэцүү байдлуудаа мөнхийн нүдээр бид харах үед, бид улам илүүгээр төгс болохыг хүсэх болно, учир нь бид хүрэх цэгтээ бид хараахан хүрээгүй болохоо бид мэдсэн.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com