Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 4 дахь өдөр

ТУСЛАГЧ

Дуулал 94:17-19


Өө Бурхан минь, Та бол миний туслагч. Би бол аврах зайлшгүй шаардлагатай сул дорой, хамгаалалтгүй нэгэн! Таны өмнө намайг хашхиран уйлахад минь хайхрамжгүй хандаагүйд баярлалаа ... Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, хашхирахыг минь сонссон. Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, алхмыг минь бат бэх болгон хөлийг минь хадан дээр тавьсан. Тэр миний аманд шинэ дууг Бурхандаа өргөх магтаалын дууг оруулав. Өө Бурхан минь, Таны аварсан хайрын улмаас миний сэтгэл цаашид чимээгүй байхгүй! Миний дуулахыг сонсогтун, "Харагтун, Бурхан миний туслагч Эзэн бол амийг минь тэтгэгч ..." Учир нь Таны Ариун Сүнс, миний туслагч одоо миний дотор үүрд оршдог! Та миний уйтгар гунигийг баяр хөөр болгож, зовнил түгшүүрийг амар амгалан болгоод зогсохгүй өчүүхэн оюун бодлыг минь ухаалаг болгодог. Ай Бурхан минь, Таны гайхалтай арга замууд миний сэтгэлийг баясгадаг!


© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан ч...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна