Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 8 дахь өдөр

НАР БӨГӨӨД БАМБАЙ

Дуулал 84:11


Өө Бурхан минь ээ, Та бол миний Нар бөгөөд Бамбай. Таны гялалзсан гэрэл цэвэр, тунгалаг байдлаар хангадаг бол Таны хамгаалалтын гар үргэлж хамгаалж, чиглүүлж байдаг. Өглөө бүр миний сэтгэлд хэлэх Таныг үгийг сонсъё, Нойрсогчоо сэр, үхэгсдээс бос, Христ чиний дээр гэрэлтэх болно." Өө Бурхан минь ээ, уулын орой дээр нар хүчтэй манддаг шиг, над дээр ирээч, намайг босгооч, миний дотор амьдраач! Зарцынхаа дээр царайгаа гэрэлтүүлээч, хайр энэрлээрээ намайг авраач. Өө амьд Бурхан минь ээ, Тан руу миний нүүрийг үргэлжлүүлэн эргүүлээч. Зөвхөн Танаас л байдаг халуун дулаан сэтгэл, аюулгүй амар амгалан байдлыг олоход туслаач. Тийм ээ, Та бол нар бөгөөд бамбай. Би даруухан талархалтайгаар тэсэн ядан хүлээж байна. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй. Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ.


© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing


Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан ч...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна