Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 6 дахь өдөр

СҮР ЖАВХЛАНГИЙН ЭЗЭН

Дуулал 24:10


Өө Бурхан минь, Та бол Сүр жавхлангийн Бурхан, Тэнгэрэлчийн армийн жанжин! Тэнгэрлэг, Ариун Бурхан минь, би итгэлээрээ "Таны" бүх зүйлд итгэхийг сонгосон! Түүнчлэн нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Та өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэдэгт би итгэдэг. Өө дэлхий ертөнцийн Бурхан минь, байсан, байгаа, байсаар байх Таны тэнгэрлэг хаачлалын нэг хэсэг нь тэнгэрэлч нар юм. Таны нууцууд намайг гайхшруулдаг! Би огторгуйн амьтад болон галан тэрэгнүүдийг ч харж чадахгүй байна. Харин Таны нэрийг хүндэлдэг хүмүүсийн эргэн тойронд хуаран байрлуулахыг Тэнгэрэлч нартаа тушаадаг гэдгийг би мэднэ. Мөн тэнгэрэлчийн далавч намайг хүрээлэхийг мэдрэхгүй байсан ч миний бүх замд намайг хамгаалах үүргийг Та тэдэнд өгсөн гэдэгт би итгэж байна. Би тэдний хосгүй ая дууг сонсож чадахгүй ч сүр жавхлангийн Эзэн минь ээ, тэд Таныг бүх л өдрийн турш магтдаг гэдгийг мэднэ. Миний зүрхний дууг ч сонсдог, "Хамгийн дээр оршигч Бурханы алдар! Та бүх магтаалд зохистой! Эзэнийг магтагтун! Тэнгэрээс Эзэнийг магтагтун, өндөрт Түүнийг магтагтун! Бүх тэнгэрэлчүүд Түүнийг магтагтун. Түүний сүр жавхланг магтагтун!" Тийм ээ, амьсгалтай би ч гэсэн Түүнийг магтах болно!


© Крис Бакстер 2014 - Clear Day Publishing


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан ч...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна