Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 7 дахь өдөр

ТӨГС НЭГЭН

Матай 5:48


Бурхан минь, Та бол Төгс Нэгэн. Та Хүч чадлаараа төгс, гоо үзэсгэлэнгээр төгс, амар амгалангаар төгс, зөвт байдлаар төгс, хайраар төгс төгөлдөр юм. Тэнгэрлэг Эцэг минь, Та надад төгс бай гэж хэлж байна уу? Би яаж Тан шиг болох вэ? Юу юунаас ч илүү зальтай, цөхрөнгөө барсан өвчтэй хүний ​​зүрх сэтгэлд найдвар бий гэж үү? Бурхан минь, Та бидний нөхцөл байдлыг мэднэ. Та бидний зовлонг харж байдаг. Гэсэн хэдий ч Та бидний зүрх сэтгэл нэг бүрд: Харагтун, Миний гар аварч чадахгүй тийм богинохон биш ээ. Миний чих ч сонсож чадахааргүй тийм дүлий биш ээ. Харин, хилэнц чинь чамайг Надаас тусгаарлаж, нүгэл чинь Миний нүүрийг чамаас нуусан. Бурхан минь, гэм нүгэл минь энэ байна. Бурхан минь, миний нүглийг зайлуулаач! Аав аа, эмтэрсэн зүрх сэтгэлийг төгс шийдэж өгсөн Таныг магтаж байна: Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун! Есүс ээ, амин сүнсийг минь аврахаар согоггүй, ямар ч өө сэвгүй Нэгэн байсанд баярлалаа! Таны үнэт цус намайг хучиж байна! Зөвхөн Та миний дотор амьдардаг учраас л би Таны хүч чадал, гоо үзэсгэлэн, амар амгалан, зөв ​​шударга байдал, хайр дотор тань төгс төгөлдөр байж чадна.


© Крис Бакстер 2014 Ð Clear Day Publishing


Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан ч...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна