Төлөвлөгөөний мэдээлэл

Загалмай & ТитэмЗагвар

Cross & Crown

7-с 7 дахь өдөр

Дийлдэшгүйг дийлэх нь



Үхлээс амилах болно гэдгээ Есүс шавь нартаа хэлсэн. Дийлдэшгүйг дийлэх замаар—хэлсэнээ хийх замаар—хэлсэн зүйлийнхээ үнэн болохыг нь нотлоод зогсолгүй мөн Өөрийнхөө хэлсэн бүхнээ ч нотолжээ. Есүсийн хэлсэн, амласан, анхааруулсан бас зөгнөсөн бүхий л зүйлд итгэх итгэлийг маань дaхин амилалт гарцаагүй олж авсан, олж авах ч зохистой.



Есүс амьд учраас бидний Бурхан амьдралд маань идэвхитэйгээр оролцон байдаг гэсэн гайхалтай итгэлтэй байдал биднийх болсон. Үнэндээ, биднээр дамжуулан Түүний амьд буйн нотлох баримтыг бид хардаг. Бид залбирахад Бурхан хариулдаг; бусдын зүрх сэтгэлд Тэр ажлаа хийж бас амьдралыг нь өөрчлөхийг бид хардаг; гэмээс маань цэвэршүүлээч гэж бид Түүнээс гуйхдаа бид Түүнээс уучлалыг хүлээн авдаг—гэм буруу аль хэдийнээ үгүй болсон бөгөөд Эцэгтэйгээ шинэчлэгдсэн нөхөрлөлийн гайхалтай мэдрэмжийг бид мэдэрдэг. Яагаад? Учир нь Тэр бол бодит. Ямар нэгэн зүйл үнэн байх үед тухайн зүйлийг хамгаалах талаар та санаа зовох шаардлага огт байдаггүй. Та зүгээр л үүний дагуу амьдарч, Бурханд найдах үед үр дүнг нь Тэр хариуцах болно.



Есүс бидний өмнөөс нас барж, дахин амилсан учраас бид бол Бурханы уучлагдсан хүүхдүүд—бөгөөд бидний төлөө Түүний хийсэн зүйлийг устган үгүй хийх ямар ч боломжгүй. Иохан 10:28-30, "Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй. Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа." гэж амладаг. Та энэ амлалтын мөнхийн байдал ба баталгааг сонсож байна уу? Тэр бүү хэл таныг ч оруулаад—хэн ч—таныг Түүнийх болсоны дараа Эцэгийн гараас булааж чадахгүй гэжээ.



Иохан 3:16 мөн, "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно." гэж амладаг. "Үүнээс гадна" эсвэл "хэрвээ" гэж Бурхан хэлээгүй. Тэр "мөнх амь" гэж хэлсэн. Энэ нь мөнхийн мөнхөд, эргэж буцалтгүй, 100% тодорхой гэсэн утгатай. Мөн Тэр үүнийг Түүнд итгэх хүн нэг бүрд санал болгодог. Есүс үхлээс дахин амилсан учраас Аврагч хэмээн бид Түүнд найдах юм бол баталгааны хамтаар аяндаа урагш аялах боломжтой бөгөөд бид Түүнтэй хамт мөнхийн мөнхөд амьдарч бас хаанчлах болно.



Загалмай ба Түүний дaхин амилалтын итгэлтэй байдлыг дахин амилсан Аврагч маань танд өнөөдөр бас өдөр бүр сануулан мөн зүрхийг тань гүн гүнзгий, бялхам дүүрнээр, хэзээ ч дуусашгүй баяр хөөрөөр урамшуулах болтугай.






Хаалтын залбирал



Тэнгэрлэг Ааваа, Хүүгээ бидэнд бэлэг болгон өгсөний тань төлөө мөн загалмай дээр миний өмнөөс мөнх амийг худалдан авсны тань төлөө Танд талархъя. Намайг гэсэн Таны хайранд хэзээ нэгэн цагт эргэлзэх үед минь—Тантай хамт мөнхөд хамт байх арга замыг надад гаргаж өгөхийн тулд Та юугаа ч—Есүсийг ч хүртэл харамлаагүй болохыг санахад надад туслаач. Сайн мэдээний гэрэл дотор амьдрахад, гэмд үхээд Христтэй хамт амьдрах цоо шинэ амьдралд дахин амилсан байхад минь надад туслаач. Тэр шинэ амийн хамт бусадтай авралын сайн мэдээг хуваалцах Таны элчин сайд болгон намайг ашиглаач. Амен.



Загалмай & Титэмийн дэлгэрэнгүй хувилбарыг утас, таблет эсвэл и-уншигч дээрээ татаж авахын тулд энд дарна уу.


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Cross & Crown

Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-easter

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна