Төлөвлөгөөний мэдээлэл

Загалмай & ТитэмЗагвар

Cross & Crown

7-с 6 дахь өдөр

Тэр амьд учраас



Есүс Христ үхлээс дахин амилсан гэдэг баримт итгэдэг бүх зүйлийн маань тодорхой, эргэлзээгүй суурийг олгодог. Юун түрүүнд, бидний Бурхан амьд гэдгийг мэддэгээс ирэх итгэл бидэнд бий. Есүс бол зүгээр л нэг бадарчин сургаал заагч эсвэл багш байгаагүй; Тэр Өөрийгөө Мессиа, амьд оршигч Бурханы Хүү гэв (Матай 16:16-17). Намайг харсан нь Эцэгийг харсан гэж Есүс шавь нартаа хэлжээ (Иохан 14:9); үнэндээ энэ бол Түүний ирсэн шалтгаануудын нэг нь байсан—тэнгэрлэг Эцэгээ илчлэх тэгснээрээ Түүний Хэн болохыг бид ухаарах боломжтой болохын тулд аж.



Өөр бусад итгэлийн тогтолцоонд бүгдээрэнд нь л бурхад гэж дуудагдах зүйл байдаг хэдий ч тэдний удирдагчид хаана оршуулагдсан болохыг бид мэддэг нь тэдний "бурхан" гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Бидний Бурхан бол цорын ганц үнэн Бурхан, бүхнийг Бүтээгч гэдгээ үхлээс Христийг амилуулах замаар нотолж бас учрыг нь нэгэнтээ олжээ. Биднийг бүтээсэн Нэгэн биднээр бүтээгдэх ямар ч боломжгүй. Бидний магтдаг Нэгэн бол амьд—үхсэн, амьгүй эсвэл хүний оюун бодолд мөрөөдөгдсөн санаа төдий Нэгэн биш. Энэ талаар бодоод үз: Есүс Христ бол үхлээс дахин амилсан Нэгэн гэдэгт та итгэхгүй л юм бол огт өөр зүйлийг эсвэл огт хий хоосон зүйлийг магтаж байгаа бөгөөд энэ нь Исаиагийн авч үзсэнчлэн тэнэг ба Паулын хэлсэнчлэн өрөвдөлтэй нөхцөл байдал юм. Яагаад? Учир нь амьд Христгүйгээр ямар ч авралын баталгаа гэж хүн төрөлхтөнд байхгүй байх байсан юм.



Тэгвэл, хэрэв Христ амьд юм бол Тэр хаана байна вэ? Тэр юу хийж байна вэ? гэж та гайхаж байж болох юм. Есүс Эцэгийнхээ баруун гар талд заларч, бидний өмнөөс зуучлан залбирдаг гэдгийг Бичээс маш тодорхой илчилдэг (Еврей 7:25; 10:12). Тэр бол бидний төлөө санаа тавьдаг, биднийг хайрладаг, сонсдог бас залбиралд маань хариулдаг амьд Бурхан. Тэр бол биднийг уучлагч Эзэн, биднийг байнга өмгөөлсөөр байдаг Нэгэн. Үүнээс ч илүүтэйгээр Есүс Эзэн бол Бурхан, Түүнд итгэгч хүн нэг бүрд зориулан орон байрыг бэлтгэж буй Хүү юм (Иохан 14:2). Тэр мөн та нарт Ариун Сүнс болох өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна—Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ гэж шавь нартаа амласан дахин амилсан Аврагч (Иохан 14:16, 18).



Тэгэхээр өнөөдөр, Христийг Аврагчаа хэмээн хүлээн авсан мөчөөс эхлэн итгэгч хүн бүрийн дотор Бурханы амьд Ариун Сүнс оршин буй. Христитгэлтнүүд болохынхоо хувьд тэнгэрулс дахь гэр рүүгээ дуудагдах хүртэл аврал маань гагнагдсан. Өөрийнхөө хүүхдүүдийн амьдралд, бас амьдралаар дамжуулан Бурхан маань амьд бөгөөд идэвхитэй байдаг бөгөөд гэмээ хүлээн зөвшөөрөх мөн ямар ч үнэ төлбөргүйгээр Түүний бидэнд өгөх уучлалын бэлгийг хүлээн авах хэнийг ч Тэр аврахад бэлэн байдаг.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Cross & Crown

Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-easter

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна