Төлөвлөгөөний мэдээлэл

Загалмай & ТитэмЗагвар

Cross & Crown

7-с 4 дахь өдөр

Ариусгал & Бурханд хүрэх боломж



Аврагдах тэр мөчид Өөрийнхөө цусаар Есүс таныг ариусгасан (Еврей 13:12). Юу гэсэн үг вэ гэхээр яг тэр цагаас эхлэн та Түүний төлөө амьдрахын тулд Бурханы хүүхэд болж тусгаарлагдсан гэсэн үг юм. Аливаа үйл ажиллагааны төгсгөлд ирдэг цэгтэй харьцуулах замаар ариусгалыг би хамгийн сайнаар тайлбарлах байна. Та аврагдсан, чөлөөлөгдсөн, зөвтгөгдсөн, эвлэрүүлэгдсэн, цэг. Гэвч энэ цэгээр бүх зүйл дуусгавар болдоггүй. Харин таны амьдралын туршид үргэлжилсээр байх зураас болж хувирдаг.



Эзэн хүүхдүүдээ Есүс Христийн дүр төрхөд үргэлжлүүлэн өөрчлөх үйл явц бол ариусгал юм. Христитгэлт амьдрал тэр чигээрээ энэ зураасан дотор оршдог; энэ нь бид бурханлаг байдал, дуулгавартай байдал ба ойлголт дотор өсөх тусам уртассаар байдаг. Аврал бол төгсгөлийн хүрэх цэг биш харин итгэгчдэд зориулсан Бурханы зорилгын эхлэл юм. Түүний зорилго амьдралын маань бүхий л хэсгүүдийг шинэчлэх бөгөөд тэгснээрээ бид алдагдсан ертөнцөд Христийн үнэ цэнтэй зарц нар ба элчин сайдууд болох болно.



Энэ үйл явц амьралын туршид үргэлжилдэг, учир нь Ариун Сүнс итгэгч хүн бүрийн дотор оршиж, хүн нэг бүрийг урагшлахад удирдан, хүчирхэгжүүлж байдаг. Тэр биднийг хэзээ ч орхихгүй—Христтэй улам илүү адилхан болох ба Эзэнд зориулсан үр жимсээр дүүрэн үйлчлэлд чиглэсэн, хийх ёстой өөр нэг алхам гэж үргэлж л байдаг.



Энэ ахиц дэвшлийн түлхүүр нь Есүсийн цусаар Ариун газарт итгэлтэйгээр орж чадах явдал юм (Евр. 10:19-22). Хуучин Гэрээнд Ариунаас Ариун газар нь гэрээний авдрын дээгүүр Бурханы оршдог майхан эсвэл сүмийн дотоод өрөө байв. Тэргүүн тахилч л энэ ариун газарт орж чадах хүн байсан бөгөөд тэрээр өөрийнхөө болон үндэстнийхээ төлөө эвлэрүүлэл хийхийн тулд жилд нэг л удаа орж чаддаг байв. Тэр ариун зан үйлд өөрийгөө сайтар бэлдсэний дараа өршөөлийн суудал дээр цацах амьтны цустай ордог байсан аж.



Өнөөдөр Христэд итгэгчид Бурханд хандаж чадах цорын ганц шалтгаан нь сүнслэг байдлын хувьд тэд Есүсийн цусаар хучигдсан байдаг. Есүс Өөрийн амийг дэлхийн нүглийн төлөөх золиос болгон өргөх үед Бурханыг хүмүүсээс тусгаарлаж байсан сүмийн хөшиг дээрээс доошоо хоёр хуваагдсан. Энэхүү ер бусын үйл явдал нь Эцэг Христийн золиослолыг хүлээн авсны илэрхийлэл бөгөөд энэ нь Түүний оршихуйд хүрэх замыг нээжээ.



Бид Хуучин Гэрээний тахилын системд хэзээ ч оролцож байгаагүй учраас Их Эзэнд хандах боломжоо ихэвчлэн хүлээн зөвшөөрдөг. Бид Бурханд ойртохыг хүсэх үед хурга өргөх шаардлагагүй. Биднийг Эцэгийн сэнтийн өрөөнд залбирлаар орох бүрд Есүс бидэн рүү хараад, “Энд бидний нэг байна... чамд цус түрхлээ” гэж хэлэх шиг болдог.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Cross & Crown

Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-easter

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна