Төлөвлөгөөний мэдээлэл

Загалмай & ТитэмЗагвар

Cross & Crown

7-с 1 дахь өдөр

Есүсийн үнэ цэнтэй цус



Есүсийн цусны талаарх дууг эсвэл сургаалийг та хамгийн сүүлд хэзээ сонссон бэ? Өнөөгийн зарим чуулганууд энэ үзэл санааг үеэ өнгөрөөсөн эсвэл айдас хүргэм зүйл гэж хардаг. Тэр ч бүү хэл "цус"-ны талаарх дууг магтан дууны номноос хассан. Гэсэн хэдий ч үүнгүйгээр Бурхантай харилцах харилцааны найдвар гэж үгүй, авралын баталгаа гэж үгүй, мөн залбирал маань сонсогдсон гэх итгэлтэй байдал ч үгүй юм.



Библид цусны талаар дурдахаас хэзээ ч зайлсхийдэггүй. Үнэн хэрэгтээ, энэ нь Эхлэл номоос Илчлэл ном хүртэлх улаан утас мэт хөвөрдөг. Цусны талаарх дурдсан бүхнийг Библиэс хасах юм бол үлдэх зүйл нь түүхийн ном, зохиол төдий л байх болно. Бурханд ийм чухалд тооцогддог зүйл хэзээ ч үл тоомсорлогдох ёсгүй. 



Леви 17:11, "бие махбодын амь" нь цусанд байдаг учраас эвлэрүүллийг хийхээр Бурхан цусаа урсгасан гэж бидэнд хэлдэг. "Эвлэрүүлэл" гэдэг үг нь Хуучин Гэрээнд ашиглагдсанчлан "хучих" гэсэн утгатай. Эзэний тогтоосон магтаалын золиос өргөх тогтолцооны дагуу гэм зэмгүй амьтны цусаар хүн төрөлхтний гэмийг хучсан.



Гэм ямар ноцтой зүйл болох нь шийтгэл болох үхэл—гэсэн эвлэрүүллийн агуу төлөөсөөр илчлэгдсэн; бас энэ нь гэм буруутай хүн эсвэл түүнийг орлуулахад тохирсон нэгнээр төлөгдөх ёстой. Нүгэл хилэнцийг хучихын тулд өргөл болгох амьтан нь өө сэвгүй, төгс байх ёстой. Тахилын ширээн дээрх золиос бүр нь Бурханы хуулиар шаардагдах үхлийн шийтгэлийн биелэл байсан.



Золиосын тогтолцоо нь хүмүүст Эзэн бол ариун, нүгэл хилэнц нь шийтгэл хүртэх ёстой мөн гэмийн төлөөх эвлэрүүлэл нь зөвхөн цус урсгах замаар хийгдэх ёстойг заажээ. Энэ нь ирэх зүйлсийн урьдчилсан шинж тэмдэг байв. Учир нь амьтнаар золиос өргөх нь зөвхөн гэмийг л хучих агаад хүн төрөлхтний бүхий л гэмийг авч хаяхын тулд "эцсийн хурга" хэрэгтэй болсон юм.



Баптисм хүртээгч Иохан Иордан голын эрэг дээр зогсож байх үед "Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга" хүн төрөлхтний түүхийн дүр зурагт алхан орж ирэв (Иохан 1:29). Гэмийн төлөөх төгс золиос хүрэлцэн ирлээ. "Ертөнцийн сууриас өмнө Тэр урьдаас мэдэгдсэн" ба Өөрийнхөө үнэ цэнтэй цусыг урсгах замаар Эзэний гайхалтай авралын төлөвлөгөөг биелүүлэхээр энэ дэлхий дээр ирсэн (1 Петр 1:18-20).



Есүс зүгээр л нэг энгийн хүн байгаагүй; Тэр хүний биеэр хувцасласан Бурханы Хүү байв. Түүний төрөлт ер бусын байсан учир нь онгон эмэгтэйн хэвлийд Ариун Сүнсээр Тэр олдсон явдал юм. Дэлхийн эцэгээр дамжуулан гэм Түүнд шилжээгүй болохоор Есүс бол төгс, өө сэвгүй Бурханы Хурга байсан бөгөөд—Тэр ямар ч өө сэвгүй амьдралтай цорын ганц Нэгэн байсан, хүн төрөлхтөний гэм буруугийн төлөөх цорын ганц зохистой золиос нь Тэр байлаа.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Cross & Crown

Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-easter

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна