FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХАМГИЙН САЙНААРАА БАЙХ НЬ
Дайн Бритон
Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүчээр хүчирхэг байгтун.
- Ефес 6:10
Домогт дасгалжуулагч Жон Вүүдэн хамгийн шилдэг байх гэж оролдох бус, чадахаараа
сайн хийхийг хичээдэг нь хүчтэй өрсөлдөгч гэж хэлсэн байдаг.
Грийн Бей Пакерс багийн гарааны тоглогч Жэрри Крамар 1958-1968 онуудад 5 удаа
гараанытоглогчоорсонгогджээ.ДасгалжуулагчВинсиЛомбардитүүнийгүндэсний
хөлбөмбөгийн лигт хамгийн хүчтэй гарааны тамирчин болж чадна гэж хэлэх өдөр л тэр
зодог тайлах хүсэлтэй байсан бөгөөд түүнээс хойш хүчтэй нэгэн болохын тулд өөрийгөө
100% зориулахаар шийдсэн байна. Тэр өрсөлдөх гэж юу болохыг ойлгосон юм.
Бид хамгийн сайнаараа хичээх үед өөрийгөө тултал нь дайчилдаг бөгөөд ширүүн
тулалдаанд хүчтэй өрсөлдөх нь жинхэнэ хайр мэт байдаг гэж дасгалжуулагч Жон Вүүдэн
тодорхойлжээ.
Бэлэн бай!Вүүдэн оймсоо хэрхэн өмсөх талаар тамирчиддаа 30 минутын турш заахад
бэлэн байв. Тэрээр “жижиг сажиг” зүйлс хэчнээн чухал гэдгийг ойлгож, тэдгээрийг төгс
гүйцэтгэхээс би маш их сэтгэл ханамж авдаг бөгөөд тэдгээр зүйлс нь биднийг зорилгодоо
хүрэхэд илүү ойртуулж өгдөг гэж хэлсэн байна.
Сахилга баттай бай:Хэн ч хараагүй байхад зөв зүйлийг хийх нь шударга юм бол хүчтэй
өрсөлдөгч байна гэдэг нь хэн ч хараагүй байхад шаргуу хөдөлмөрлөхийг хэлнэ. “Гал
тогоогоо цэвэрлэж буй эмэгтэй залбирч буй нэгэнтэй адил Бурханы хүслийг биелүүлж
байгаа юм. Тэр цэвэрлэгээ хийхдээ магтан дуу дуулсан учраас биш, харин Бурхан цэвэрхэн
шаланд дуртай учраас. Христэд итгэгч гуталчин гутлан дээр жижигхэн загалмай хийснээр
бус, харин сайн гутал хийснээр өөрийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Учир нь Бурхан сайн
зүйлд дуртай” гэж Мартин Лютер бичжээ.
Гол хараагаа бүү алд:Өрсөлдөгч чанар гэдэг нь тодорхой алсын хараанд төвлөрч, өөр
зүйлд сатаарахгүй байхыг хэлнэ. Алсын хараа нь хүсэл тэмүүлэл бий болгодог ирээдүйн
зураглал гэж Билл Хайбэлс хэлжээ.
1.Өрсөлдөгч чанарыг хэн таны амьдралд харуулж байна вэ?
2.Амьдралын тань аль талбарт өрсөлдөгч чанар хамгийн их харагдаж байна вэ?
3.Яавал танай баг өрсөлдөгч чанартай болох вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Коринт 9:24-27; Ефес 6:10–17
Чадах хэмжээндээ сайнаараа байхад минь туслаач Есүс ээ. Тэгснээр би биш, харин Та
агуу болохыг хүмүүс мэдэх болно. Амен
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

No More Mr. Nice Guy: Saying Goodbye to Doormat Christianity

Live Well | God's Plan for Your Wellbeing

Engaging in God’s Heart for the Nations: 30-Day Devotional

All That Glitters: What the Bible Teaches Us About Avoiding Financial Traps

____ for Christ - Salvation for All

Small Yes, Big Miracles: What the Story of the World's Most Downloaded Bible App Teaches Us

THE BRAIN THAT SEEKS GOD: Neuroscience and Faith in Search of the Infinite

Filled, Flourishing and Forward

EquipHer Vol. 26: "How to Break the Cycle of Self-Sabotage"
