FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БУРХАНЫГ АГУУГААР,
ӨӨРИЙГӨӨ ӨЧҮҮХНЭЭР
Скот Жексон
Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн
юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй.
– Үйлс 17:25
Дасгалжуулагчид алдартай уриануудыг сайн мэддэг. Бид тамирчдаа урамшуулахын тулд
тэдгээр уриануудаас пудволка эсвэл ханан дээр зурдаг. Алдартай нэг уриа бол “БАГ, би”
юм. Хүн бүр гол анхаарлаа хандуулах ёстой тул “Баг” гэдгийг томоор бичнэ. “Би” гэдэг үгийг
жижгээр бичих ба хувь хүний зорилго бол хоёрдагч гэсэн утгатай.
Христитгэлийн амьдралын агуу нэг уриа бол “Бурхан, би” гэсэн уриа юм. Гол санааг
ойлгоход тун хялбар. Бурхан бол биднээс агуу гэдгийг бид мэднэ. Харин Түүнд хийж буй
зүйлээ захируулах гэдэг амаргүй зүйл. Дийлэнх дасгалжуулагчид өрсөлдөгчид, асуудал
шийдвэрлэгчид байдаг тул хөтөлбөрөө явуулахад бидэнд хэрэгцээ шаардлага гардгийг
бид мэднэ. Гайхалтай хөтөлбөр явуулах гээд бид өөрсөддөө маш их дарамт үүсгэдэг тул
заримдаа харах өнцгөө алдаж, хөгжилдөх чадвараа гээдэг.
Христэд итгэгчид ч мөн ийм байдалд ордог. Бид төгс амьдралаар амьдрах гээд
өөрсөддөө дарамт үүсгэж, Христэч “зүйлс” гэгддэг зүйлсийг хийдэг. Учир нь иймэрхүү
зүйлс нь чухал гэж бид боддог. Бид хэт завгүй, ядарч цуцсанаасаа болж Есүсийг таньж
мэдэхийн баяр хөөрийг алддаг.
Харин Бурхан бидний Түүнтэй харилцах харилцааг ачаа дарамт бус, баяр хөөр
байлгахыг хүсдэг. Үйлс 17:25-д Тэр бидний хэрэгцээг хангана гэж өгүүлсэн (бидний
хүссэнийг бус!) Үнэндээ Тэр аль хэдийнээ Есүс Христийг хүний дүрээр илгээж, бидний
төлөө золиос болгосон юм. Бурхан биднийг өдөр бүр Өөрт нь итгэж амьдрахыг хүсэх
атал яагаад бидний дийлэнх нь энэ бүх сүнслэг зүйлсийг хийх ёстой гэсэн мэдрэмжээр
амьдарна вэ? Хэрвээ бид хийхээсээ илүү Түүнийг таньж мэдэхийг хүсвэл хийж байгаа бүх
зүйлсийн минь дэргэд Бурхан алхаж байгааг мэдэх болно! Бидний зүрх сэтгэл амьдралын
маань жинхэнэ эх булаг руу хандах болно. Энэ нь уриа бишээ. Ингэж чадвал бид бусдад
амьдралаараа харуулах болно.
1.Христийн төлөө хийх “хэрэгтэй” гэж бодогдож байгаа ямар зүйлс байна вэ?
2.Есүсээс ирэх баяр хөөр таны дасгалжуулах үйлсэд хэрхэн нөлөөлөх вэ?
3.Бурханы оршихуйд амаръя гэж бодох үед юу танд саад болж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 11: 25-30; Лук 10:38-41; Үйлс 17:22-29
Эзэн минь, зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг минь амьдралын завгүй байдлаас
ангижруулж өгөөч. Тэгсэнээр би өнөөдөр Таны дуу хоолойг сонсож, оршихуйг тань
мэдрэхийг хүсэж байна. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Self-Care

Just Read It: The Forgotten Secret That Changed a King’s Life Can Change Yours

The Bridge Back to God

Slaying Giants Before They Grow

A New Kind of Family

Live Well | God's Plan for Your Wellbeing

NOAH: A Message of Faithfulness

Film + Faith - Parents, Family and Marriage

Beautifully Blended | Devotions for Couples
