Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 10 дахь өдөр

Намайг гэр бүл болохоос олон жилийн өмнө тэр диваажинд очсон байсан ч би нөхрийнхөө эмээ Эмма Эхоффын тухай олон түүх сонсож байсан. Тэр чин зүрхнээсээ маш гал хүсэл эрмэлзэлтэйгээр залбирагч байсан. Түүний нэг найз нь, “Эммагийн залбирал тэнгэрт хүрсэн гэж байсан.” Нэг өдөр би гэрийн хуучин хайрцгуудыг цэгцлээд явж байхдаа гал тогооны өрөөний хуучны зэвэрсэн үлдэгдэл дунд түүний өдрийн тэмдэглэл байхтай таарсан нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн! Жижиг хүрэн дэвтрийг нээгээд уншиж эхлэв. Тэр дэвтэрт 1942 оны бараг бүх өдөр бичсэн тэмдэглэл байлаа. Би хамгийн сүүлчийн үг хүртэл уншиж дуусгаад дэвтрийг хаагаад тавьчихлаа. Энэ бол гашуун үнэн юм: Тэнд юу ч байсангүй. 

3-р сарын 3: “Оймсоо нөхсөн бас хувцсаа индүүдсэн.” 

3-р сарын 8: “Бүгд сүм рүү явсан. Дуглас энд оройн хоол идэхээр ирсэн. Нэлээд салхитай байлаа.” 

3-р сарын 9: “Зоорийг цэвэрлэв. Сайхан өдөр байлаа. Захиа бичсэн.” 

Сонирхолтой байна уу? Тийм ээ, яагаад гэхээр эдгээр бичсэн зүйлс нь өнгөрсөн зууны дунд үеийн тариаланчдын өдрийн амьдралын үйл явц учраас. Тэр жилдээ бичсэн түүний дэвтэр дээрх тэмдэглэлийн хамгийн сайхан өгүүлбэр нь, “Өнөөдөр Дикийн (түүний нөхөр) төрсөн өдөр. Би түүндээ маш их хайртай.”

Хамтдаа бодоод үзэцгээе. Эмээгийн өдөр тутмын амьдралаа бичсэн үгс, эсвэл тухайн жилийн өөртөө тавьсан зорилго нь надад ямар хамаатай байсан гэж бодож байна? Амьдралд ойр бурханлаг зөвлөгөө эсвэл тэр Есүсийн юунд хамгийн ихээр хайртай байсан бас яагаад тэр л зүйлд хайртайгаа бичсэн бол ямар нөлөөтэй байх байсан бол? Ганцхан удаагийн залбирлаа бичих нь ямар чухал байх байсан болоо—зөвхөн ганцхан

Эммагийн өдрийн тэмдэглэл яг одоо миний урд байна. Тэгээд би ийн бодож байна: Тэр намайг түүний Бурхантай харилцах харилцааных нь талаар хэчнээн ихийг мэдэхийг хүсэж байгааг мэдэж байсан бол тэмдэглэлээ арай өөрөөр бичих байсан болов уу? Тэр миний залбирлын номд өөрийн залбирлын туршлагаасаа оруулж хуваалцахыг хүсэх байсан болов уу? Мэдээжийн хэрэг тэгж хүсэж байсан байх. 

Далан жилийн дараа бидний хэзээ ч уулзаж байгаагүй дараагийн үеийнхэн маань цонхны хажуугаар юм эмхэлж явахдаа хайрцган доторхбидний тэмдэглэлийг олоод юу олж харах бол? Бид тэр дэвтэртээ гэр бүлийн тухай бичих үү? Итгэлийн тухай бичих үү? Бидний дараагийн үеийнхний төлөөх залбирал байх уу?

Бидний Бурхантай ярих хувьчилсан яриа маань үнэ цэнэтэй, бүр үнэхээр үнэ цэнэтэй, тэнд л бидний хэзээ ч уулзаж байгаагүй дараагийн үеийнхэнтэйгээ холбогдох маш том боломж бий. 

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй нь тасралтгүй харилцан яриа өрнүүлсээр байгаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь зүг чиг, харилцаа, зорилгодоо бүхий л өөрчлөлтийг авч ирэх яриа юм. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь Бурханы зүрхэнд хүрэх ил тод, хувийн түүхүүдээр дүүрэн. Тэр бидэнд хайртай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer