Teens QT 2024 оны 1-р сар (test)Загвар

Teens QT 2024 оны 1-р сар (test)

3-с 3 дахь өдөр

Есүсийн дуу дүрс бичлэгийн сургалт

Товчлол

Есүс Галилын нутгаар явж, хүмүүст зааж, чөтгөрүүдийг зайлуулж байлаа. Мөн Өөрөөс үнэхээр хүсэмжлэн гуйх уяман өвчтэй хүнийг өрөвдөн түүнийг цэвэр болгов. Тэр хүнд хэнд ч хэлэлгүй харин ахлах тахилчид үзүүл гэж хэлсэн боловч тэр олон хүнд зарлан мэдэгдэв.

Тунгаан бодох

Тэр үед олон хүн Есүсийг "эмч", "шийдвэрлэгч" гэж боддог байсан. Хэрэв Есүс сайнмэдээг үр дүнтэй дэлгэрүүлэх эсвэл олон нийтийн анхаарлыг татахыг хичээсэн бол Түүний явсан газар бүрт хүмүүсийг цуглуулаад гайхамшгуудыг үйлдэх нь амархан байх байсан. Гэсэн хэдий ч Есүс хүмүүс түүн рүү хошуурах болгонд ‘зэлүүд газар(35,45эш)’ луу очдог байв. Уяман өвчтэй хүнийг эдгээсний дараа Есүс түүнд “Хэнд ч битгий хэлээрэй(44эш)” гэж хэлсэн. Яагаад гэвэл гайхамшиг гэхээр хүмүүс бужигнах учир тэр аж.Есүсийн гайхамшиг нь Израилын нийгмээс гадуурхагдан, тусгаар амьдрах ёстой байсан уяман өвчтөн шиг бид гэм нүглийнхээ улмаас мөнхийн улсаас хасагдсан байсан гэдгийг бидэнд ойлгуулдаг. Хэрэв бид Эзэнийг чин сэтгэлээсээ эрж хайвал Тэр биднийг өрөвдөж, бидэнд хүрч(41эш) эдгээх бөгөөд биднийг сайнмэдээг тараагчийн амьдрал(45эш)-аар амьдруулдаг гэдгийг мэдүүлэх нүдэнд үзэгдэхүйц заамж юм даа.

Хэрэгжүүлэх

Та Эзэнийг ямар Нэгэн гэж итгэдэг вэ? Таны хэрэгцээг хангадаг, тусламж хэрэгтэй үед тусалдаг Нэгэн гэж боддог юм биш биз? Танд зөвшөөрөгдөх өдрийг Эзэнд даатгаад, Түүнтэй хамт амьдрахдаа гайхамшигт нигүүлслийг мэдрэх үеүд байсан. Нүдэнд харагдахуйц үйл явдал эсвэл бодит байдалд бус харин түүгээр дамжуулан ухаарсан Эзэний хүсэлд талархсан өдөр байгаасай гэж хүсэж байна.

Think

  • Сайнмэдээ тарааж яваад зэлүүд газарт очоод залбирч байсан Есүс шиг, та Бурхантай хоёулахнаа ярилцан, Түүний хүслийг асуух цагийг хэр их гаргадаг вэ?
  • Таны итгэж найддаг Есүс ямар Нэгэн бэ? Та Израилын ард түмэн шиг "Гайхамшгийн Эзэн", "Шийдэл гаргагч Эзэн"-гэж итгэж найдан байгаа юм биш биз дээ?

Залбирал

(Өнөөдрийн чимээгүй цагаа дүгнэж өөрийн амьдралаа Эзэнд даатгаарай)

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Teens QT 2024 оны 1-р сар (test)

Энэхүү чимээгүй цагийн контент нь БНСУ-ын TIM илгээлтийн байгууллагын Монгол дахь илгээлтийн эздийн санаачлагаар Монгол Христитгэгч өсвөр залуучуудыг Бурханы үгээр сэргээж тэдэнд үнэнд суурьшсан амьдралыг эдлүүлэх зорилгоор хийж хөгжүүлж байгаа юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн TIM Mongolia -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.facebook.com/groups/teensqt