Teens QT 2024 оны 1-р сар (test)Загвар

Teens QT 2024 оны 1-р сар (test)

3-с 2 дахь өдөр

Намайг дага

Товчлол

Есүс Галилд Симон, Андрей, Иаков, Иохан нарыг дуудахад тэд шууд Түүнийг дагасан. Капернаумд бузар сүнстэй хүн хашхирахад Эзэн бузар сүнсийг хөөн зайлуулж, цаашлаад Симоны хадам эх болон янз бүрийн өвчтэй, чөтгөрт автсан хүмүүсийг эдгээв.

Тунгаан бодох

Бурханы хаанчлал нь сайнмэдээг сонсоод итгэлээр хариулдаг хүмүүсийнх юм. Есүс загасчдыг дуудах үед тэд завь, тор, амьжиргааны хэрэгслээ орхиж, Түүнийг дагасан. Тэдний хувьд загас барьдаг загасчид биш, хүмүүсийн загасчид болж Есүсийн шавийн амьдралаар амьдрал нь өөрчлөгдсөн(16-20эш). Гэвч бодит байдал дээр олон хүн Есүсийн тухай сонсож, мэдсэн ч Түүнийг дагаж чадаагүй. Капернаумын синагогт тааралдсан чөтгөр Есүсийг хэн болохыг, яагаад энэ дэлхийд ирснийг мэдсэн ч Түүнийг эсэргүүцэж байсантай адил хүн бид ялгаа байгаагүй. Бид "таньдаг, мэддэг" гэхээс илүү "дагагч" байх ёстой. Энэ шийдвэр нь Үгийг сонсохоос эхэлдэг. Эзэний үг зүрх сэтгэлд тань хүрч, энэ нь ертөнцийн танд өгдөг зүйлээс өөр, сүнслэг үг гэдгийг ойлгон ухаарах үедээ(27эш) эргэлзэлгүйгээр даруй(20эш) Бурханы үгэнд хариу үйлдэл гаргаасай гэж хүсэж байна. Тэр үед амьдралын утга учир, зорилго, үнэт зүйлс гээд бүх зүйлийг тань өөрчилсөн эдгэрэл гайхамшиг эхлэх болно.Асуулт: (Асуултад хариулаад гүнзгий тунгаан бодоорой) -Баптисч Иохан ямар үүрэг гүйцэтгэнэ гэж эш үзүүлэгч Исаиа эш үзүүлсэн бэ? (2-3эш) -Есүс Баптисч Иоханаар баптисм хүртэхдээ тэнгэрээс ямар дуу сонссон бэ? (11эш) -Есүс баптисм хүртэж, Сатаны сорилтыг ялсны дараа юу гэж хэлсэн бэ? (15эш)

Хэрэгжүүлэх

Та долоо хоног бүр сонссон номлол болон чимээгүй цагаар авсан Бурханы үгэнд ямар хариу үйлдэл гаргаж байснаа эргэж нэг хараарай.Та бүрхэг ирээдүй, бодит байдлын талаарх санаа зовнил, өдөр тутмын амьдралдаа хаяж чаддаггүй зүйлээсээ болоод Үгийг ч тэр, Эзэнийг ч тэр мэдсээр байж үгүйсгэж болохгүй юм шүү. Өнөөдөр ч гэсэн Эзэн Үгээрээ дамжуулан биднийг дуудаж, “Намайг дага” гэж хэлсээр байгаа. Одоо тэр дуудлагад яаж хариулах вэ?

Think

  • Өөрийн сүнсний байдлыг шалгаад үзээрэй. Та Есүсийг "мэддэг, таньдаг" хүн үү? Эсвэл "дагадаг" хүн үү?
  • Есүсийн дагалдагчаар, Түүнийг дагадаг амьдралаар амьдрах гэж хичээдэг ч танд саад болж байгаа зүйл юм уу, таны орхих ёстой зүйл юу байгаа бол?

Залбирал

(Өнөөдрийн чимээгүй цагаа дүгнэж өөрийн амьдралаа Эзэнд даатгаарай)

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Teens QT 2024 оны 1-р сар (test)

Энэхүү чимээгүй цагийн контент нь БНСУ-ын TIM илгээлтийн байгууллагын Монгол дахь илгээлтийн эздийн санаачлагаар Монгол Христитгэгч өсвөр залуучуудыг Бурханы үгээр сэргээж тэдэнд үнэнд суурьшсан амьдралыг эдлүүлэх зорилгоор хийж хөгжүүлж байгаа юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн TIM Mongolia -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.facebook.com/groups/teensqt