Teens QT 2024 оны 1-р сар (test)Загвар

Сайнмэдээний эхлэл(prologue)
Товчлол: Энэ бол Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээ юм. Исаиагийн эш үзүүллэгийн дагуу Баптисч Иохан гэмшлийн баптисм хүртэх тухай тунхаглаж байв. Есүс түүнээс баптисм хүртээд, Ариун Сүнсээр хөтлөгдөн Сатанд 40 хоног цөлд соригдсоныхоо дараа Галилд сайнмэдээг тунхаглаж эхлэв.
Тунгаан бодох: Маркын сайнмэдээ нь хоёр хүний амьдралыг танилцуулснаар эхэлдэг. Нэг нь хоол хүнс, зугаа цэнгэл, хувцас хунарт санаа зовохгүйгээр хүмүүст Есүсийн ирэх тухай танилцуулж, хүмүүсийг бэлтгэх ажилдаа үнэнч байсан Баптисч Иохан байв. Нөгөө хүн нь Бурхан боловч энэ ертөнцөд хүн болж ирсэн Есүс байсан юм. Хэдийгээр Тэр гэмшлийн баптисм хүртэх шаардлагагүй, тэр ч байтугай Сатаныг захирдаг Нэгэн боловч Аврагчаар ирсэн үүргээ бүрэн дуусгахын тулд баптисм хүртэж, Сатанд соригдсон билээ. Өөрийнхөө алдар суу гэхээсээ илүү Бурханы хүслийн төлөө амьдралаа зориулсан Иохан болон Бурханы хүслийг биелүүлэхийн тулд энэ ертөнцөд ирсэн Есүсийн дүр төрх нь өнөөдөр шинэ оныг эхлүүлж буй бидэнд юуны төлөө хэрхэн амьдрах ёстой талаар бодоход хүргэж байна.
Асуулт: (Асуултад хариулаад гүнзгий тунгаан бодоорой)
-Баптисч Иохан ямар үүрэг гүйцэтгэнэ гэж эш үзүүлэгч Исаиа эш үзүүлсэн бэ? (2-3эш)
-Есүс Баптисч Иоханаар баптисм хүртэхдээ тэнгэрээс ямар дуу сонссон бэ? (11эш)
-Есүс баптисм хүртэж, Сатаны сорилтыг ялсны дараа юу гэж хэлсэн бэ? (15эш)
Хэрэгжүүлэх: 2024 оны эхлэл болсон энэ өдөр та Бурханы хүүхдийн хувиар энэ жилдээ хэрхэн амьдрах шийдвэр гаргасан цаг гаргаасай гэж хүсэж байна.
Залбирал: (Өнөөдрийн чимээгүй цагаа дүгнэж өөрийн амьдралаа Эзэнд даатгаарай)
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү чимээгүй цагийн контент нь БНСУ-ын TIM илгээлтийн байгууллагын Монгол дахь илгээлтийн эздийн санаачлагаар Монгол Христитгэгч өсвөр залуучуудыг Бурханы үгээр сэргээж тэдэнд үнэнд суурьшсан амьдралыг эдлүүлэх зорилгоор хийж хөгжүүлж байгаа юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн TIM Mongolia -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.facebook.com/groups/teensqt
Холбоотой төлөвлөгөө

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Teens QT 2024 оны 1-р сар (test)

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
