Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе. Еврей 4:9-11
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор ХаролдСаллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Мөхсөн тэнгис нь жирийн далай тэнгисийн уснаас тав дахин давстай байдаг учраас энэ усанд хэн нэгэн живэх бараг боломжгүй юм. Гэтэл нэг удаа нэгэн жуулчин мөхсөн тэнгист завиар зугаалж яваад завинаасаа уначихжээ. Тэр хүн сэлж чадахгүй учир сандарсандаа байдгаараа гар хөлөө савчуулж эхэлсэн байна. Ядаж байхад далайн ус нүдийг нь хорсгож түүнийг бүр ч их сандаргажээ. Ингээд давстай усанд хэдэн минут сарвалзсаны эцэст тэр хүн итгэл найдвар нь тасарч биеэ сул тавьжээ. Гэтэл тэр үед нь нутгийн хөтөч түүнийг тайвнаар татаж гаргасан гэдэг. “Хүмүүс бидний сандруу зан Бурханы хувьд боломж болдог” гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Би ч үүнтэй санал нийлж байна. Гэхдээ уг нь өөрөө өөрийгөө хүнд байдлаас аврах гэж оролдохынхоо оронд Бурханд найдаж, хүнд хэцүү байдлаас Бурхан аварна гэдэгт итгэх нь тийм ч хэцүү ажил биш юм. Бурхан Израильчуудыг өөрийн Амласан нутаг руу хөтлөн дагуулах үедээ Бурхан тэдэнд амралтыг өгсөн тухай Еврей номд өгүүлсэн байдаг. Еврей номд ингэж бичигдсэн байдаг. "Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе” (Еврей 4:9-11). Бидний хувьд өөрсдийнхөө амьдралыг бүхэлд нь хяналтдаа байлгаж чадахгүй юм байна гэдгийг ухаарах цаг заавал ирдэг. Бидний өмнө тулгарсан хүнд хэцүү асуудал бидний хэрээс хэтэрсэн болохыг ухаарч, ганцхан Бурхан л үүнийг шийдэж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх тэр цаг заавал ирдэг. Тэр цагт бид дараах 4 алхмыг хийх учиртай юм.
Нэгдүгээрт, тайвшир. Өөрийн хичээл зүтгэлээ хойш тавиад Эзэнд бүхнээ даатгах үед бид тайвширдаг. Усанд унаж сандарсандаа гар хөлөө савчуулж байсан хүн шиг заримдаа бид Бурханаас өөр хэний ч хийж үл чадах тийм зүйлсийг өөрсдийнхөө хүчээр хийх гэж оролддог. Харин бид өөрсдийнхөө хүчин мөхөс гэдгийг хүлээн зөвшөөрч нөхцөл байдлаа Бурханд даатгах үед тайвширдаг. Харамсалтай нь бид бүх зүйл тартагтаа тулсны дараа л Бурханд даатгадаг. Гэр бүлийнхээ санхүүгийн нөхцөл байдлын талаар нөхөртөө хэлэхдээ эхнэр нь “Одоо бид залбирахаас өөр юу ч хийж чадахгүй болсон” гэж гэнэ. Гэтэл нөхөр нь “Байдал тэгтлээ дордчихоо юу?” гэж асуусан гэдэг.
Хоёрдугаарт, бид Бурханы амар тайвныг хүлээн ав. Бидэнд хандсан Бурханы хүслийг ойлгож, тэр хүслийн дагуу алхам хийхээр шийдэх үедээ бид Бурханы амар тайвныг хүлээн авдаг. Тэр цагт бид Дуулал ном нь дээр бичигдсэнчлэн “Үхлийн харанхуй хөндийгөөр туулсан ч хорон муугаас би айхгүй” хэмээн тунхаглаж чаддаг.
Гуравдугаарт, бид итгэлээр урагш алх. Хэрвээ Бурхан бүхнийг хяналтдаа байлгаж байгаа гэдэгт бид бүрэн дүүрэн итгэж л байгаа бол санаа зовох шаардлагагүй юм. Гол нь бидний өмнө тулгараад байгаа асуудлаас бидний итгэдэг Бурхан илүү агуу гэдэгт итгэж байна уу үгүй юу гэдгээс л бүх зүйл шалтгаална. Хэрвээ та ийнхүү итгэж байгаа бол итгэлээрээ урагш алхах болно. Харин ингэж итгэж чадахгүй байгаа бол та сүүлээ хавчаад зугтах болно. Бурханы ард түмэн Иордан голыг гаталсан л бол тэдэнд ухрах зам байхгүй. Аюулгүй байдал гэдэг бол аюул заналаас ангид амьдрахын нэр биш харин Бурханы оршихуй дотор амьдрахын нэр юм.
Дөрөвдүгээрт, итгэ. Бид ийнхүү итгэлээрээ алхам хийсэн бол үр дүнг нь Бурханд итгэн даатгаж сурах хэрэгтэй. Бид оюун санаандаа ч, зүрх сэтгэлдээ ч Бурханд бүрэн итгэх хэрэгтэй. Бид Бурханд ийнхүү итгэж байгаа цагт орой орондоо ороод тайван амарч чаддаг. Тэр цагт бид Бурханд хандан “Нэгэнт бүх зүйл Таны гарт байгаа учраас би Таныг шөнийн харуулд үлдээлээ шүү” хэмээн хэлээд амар тайван хонож чаддаг.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах
