Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах ньЗагвар

Үйлчлэл
Төвлөрөл
Бурханыг болон хөршөө хайрлах хамгийн агуу арга замуудын нэг бол үйлчлэл юм. Үргэлжлүүлэхээсээ өмнө та орчин тойрныхоо хүмүүст үйлчлэхийн тулд хэрхэн онцгойгоор дуудагдан, бүтээгдсэнээ тунгаан бодоорой.
Сонсох
Авила хотын Тереза — Христ махбодгүй
“Та Христийн бие,
Дэлхий дээр Түүнд танаас өөр гар, хөл байхгүй,
Тэр таны нүдээр
ертөнцийг өрөвдөн хардаг,
Тэр таны хөлөөр сайныг үйлдэхээр алхдаг,
Тэр таны гараар бүх дэлхийг ерөөдөг.”
Матай 25:34-36;40
“Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ.’ ...
‘Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг’!
3-р алхам: Хэрэгжүүлэх (25-50 үг)
Христийн биеийг бүрдүүлэх зүйрлэлийг үргэлжлүүлэн, доор жагсаасан биеийн эрхтнүүдийг ашиглан бусдад хэрхэн үйлчлэх талаар тунгаан бодоорой:
Гар:
Хөл:
Нүд:
Чих:
Ам:
Зүрх:
Оюун ухаан
Алхам 4: Хариулт (25-50 үг)
Энэхүү чимээгүй цагийг төгсгөхдөө өөрийн өвөрмөц онцлог, мэргэжил, ур чадвар, зан чанар ба туршлагаараа бид Бурханд болон бусдад хэрхэн үйлчлэх талаар тунгаан бодоорой.
Таныг шинэ боломжуудад хараагаа чиглүүлж, орчин тойрондоо чих сонор байн, нийгмийн хэрэгцээнд зүрх сэтгэл, оюун ухаанаа нээлттэй байлгахыг Бурханаас хүсээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай

Есүсийн дагалдагчийн хувьд Бурханыг болон бусдыг хайрлах зорилгыг олж мэдээрэй. Долоон хоногийн хугацаанд бид хувийн магтаалын цаг, өөрчлөлт, энэрэл, үйлчлэл ба шударга ёсны сэдвүүдийн талаар задалж үзэх болно. Хичээл бүр тухайн өдрийн сэдэв болон бичээсээ нэг юм уу хоёр хэсэг, мөн теологийн үүднээс авч үзсэн үзэл бодол ба уншлагадаа хэрэгжүүлэх болон хариулахад анхаарлаа төвлөрүүлэхэд туслах залбирлаар эхлэх болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

BibleProject | Topa

Хүлээлт

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ
