Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах ньЗагвар

Магтаал
Төвлөрөл
18-р зууны Английн яруу найрагч Уильям Блэйк "Бид өөрсдийнхөө ажиглаж харж байдаг зүйл шигээ л болцгоодог" гэж хэлсэн байдаг. Эзэний гоо үзэсгэлэнг магтаал ба хүндэтгэл дундаа харах гэдэг нь ямар утгатай болохыг цаг гаргаад, чимээгүйхэн, хэдхэн хормын турш төсөөлөөд үзээрэй.
Сонсох
Симон Вейл - Бурханыг хүлээж байна
“Сүнсээр өсөхийн тулд өдөр бүр өндөр үсэрвэл буцаж ирэлгүй шууд тэнгэрт дээшээ одох цаг ирнэ гэж итгэж найдан зогсолтгүй үсрэх хүн шиг хичээгч хүмүүс байдаг. Тийнхүү итгэсэн тэрээр тэнгэр өөд ч харж чаддаггүй. Диваажин руу алхам ч ойртож чадахгүй. Дээшээ явах нь бидний өөрсдийн хүчээр болдоггүй. Гэсэн хэдий ч, хэрэв бид тэнгэрлэг зүйл рүү хараагаа тогтоосоор байвал Бурхан ирж, биднийг дээш авах болно. Тэрээр биднийг амархан өргөнө."
Хэрэгжүүлэх
Бурханыг хайрлах бидний зорилго бол энгийн хүндэтгэл, мөргөлөөс эхэлдэг. Бид Эзэний гоо үзэсгэлэнг хэдий чинээ их “хайж бас харна” төдий чинээ Түүнд улам ойртож, биднийг гэсэн Түүний бурханлаг хайрыг эргэцүүлж эхэлдэг.
Өнөөдөр та хэрхэн “тэнгэрлэг зүйл рүү хараагаа тогтоож”, Бурханыг магтах вэ?
Эзэний гоо үзэсгэлэнг харах нь таны Бурханыг хайрлах хайрыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
Хариулт
Эзэний гоо үзэсгэлэнг “хайж бас харах” нэг арга бол талархаж сурах юм. Сүүлийн үед танд үзүүлсэн Бурханы ерөөл, хангамжийн бүх арга замыг тунгаан бодоод үзээрэй. Шаардлагатай бол жагсаалт гаргаад, Бурханы хайрыг танд сануулж болох газрууддаа байрлуулаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Есүсийн дагалдагчийн хувьд Бурханыг болон бусдыг хайрлах зорилгыг олж мэдээрэй. Долоон хоногийн хугацаанд бид хувийн магтаалын цаг, өөрчлөлт, энэрэл, үйлчлэл ба шударга ёсны сэдвүүдийн талаар задалж үзэх болно. Хичээл бүр тухайн өдрийн сэдэв болон бичээсээ нэг юм уу хоёр хэсэг, мөн теологийн үүднээс авч үзсэн үзэл бодол ба уншлагадаа хэрэгжүүлэх болон хариулахад анхаарлаа төвлөрүүлэхэд туслах залбирлаар эхлэх болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

BibleProject | Topa

Хүлээлт

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ
