Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах ньЗагвар

What Is My Purpose? Learning to Love God and Love Others

7-с 1 дахь өдөр

Зорилго ба Мөн чанар

Төвлөрөл

Бидний зорилго өөрийн эрхгүй бидний мөн чанараас урган гардаг тул энэхүү чимээгүй цагийн төлөвлөгөөг эхлүүлэхдээ дараах гурван асуултын дагуу та залбирч, анхааралтай тунгаан бодно уу:

  • Бурханы хувьд би хэн бэ?
  • Бурхан намайг хэн байлгахаар бүтээсэн бэ?
  • Бурхан надаар юу хийлгэхээр дуудсан бэ?

Сонс

Макел Берг — Мэргэжил: Хүний Хөгжил цэцэглэлтийн Нөхцөл

Бид ихэнх тохиолдолд өөрсдөөсөө "Би хэн бэ?" гэж асуудаггүй. Магадгүй ингэж асуухын оронд, "Бурхан намайг хэн болгохоор бүтээсэн бэ, мөн Бурхан намайг хэнд үйлчлүүлэхээр дуудсан бэ?" Үнэндээ та Христээс болж үнэ цэнтэй байгаа болохоос овог нэр, цалин эсвэл байр сууриасаа болоогүй байдаг юм шүү: нэгдүгээрт, загалмайд цовдлогдсон Христээр золигдон баптисм хүртсэн хүн гэдгээрээ, хоёрдугаарт, Бурханы хайрын хууль дахь хамтран ажиллагсад гэдгээрээ бөлгөө".

Хүсэлт гаргах

Таны амьдралыг хэрхэн тодорхойлж болох өөрийгөө танилцуулах бүхий л тодорхойлолтуудыг жагсаан бичээрэй:

Таныг олон талаар тодорхойлогч (харилцаа, ажил мэргэжил, чадвар, үндэс угсаа, хүйс, туршлага гэх мэт) зүйлс нь ертөнцөд яаж амьдарч байгааг тань хэрхэн мэдүүлдэг вэ?

“Сайн үйлс хийхийн тулд Христ Есүс дотор бүтээгдсэн Бурханы гарын бүтээл” гэдэг нь таны амьдралын зорилгыг хэрхэн тодорхойлж болох вэ?

Хариулт

Одоо Христ доторх таны мөн чанар таны бусад мөн чанарын бүх хэсэгт хэрхэн шингэсэн болохыг залбирлаараа тунгаан бодоорой. Та гэртээ болон ажил дээрээ, хамт олондоо хэрхэн “итгэлээр амьдрах” талаар Бурхантай ярилцаарай.

Хаалтын залбирал

Христ доторх таны амьдрал ба мөн чанарын төлөө, таныг маш их хайрладаг Бурханд талархъя.

Өөрийн үндсэн мөн чанар, зорилгоосоо холдсон байж болзошгүй тул Бурханд хандан гэмшээрэй.

Өнөөдөр та энэ мөн чанарын дагуу хэрхэн бодитоор амьдарч болох талаар Бурханаас асуун гуйгаарай

Энэ төлөвлөгөөний тухай

What Is My Purpose? Learning to Love God and Love Others

Есүсийн дагалдагчийн хувьд Бурханыг болон бусдыг хайрлах зорилгыг олж мэдээрэй. Долоон хоногийн хугацаанд бид хувийн магтаалын цаг, өөрчлөлт, энэрэл, үйлчлэл ба шударга ёсны сэдвүүдийн талаар задалж үзэх болно. Хичээл бүр тухайн өдрийн сэдэв болон бичээсээ нэг юм уу хоёр хэсэг, мөн теологийн үүднээс авч үзсэн үзэл бодол ба уншлагадаа хэрэгжүүлэх болон хариулахад анхаарлаа төвлөрүүлэхэд туслах залбирлаар эхлэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан TENх10 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.tenx10.org/