Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

Тухайн цаг үедээ амьдарсаар байх нь тийм ч амар зүйл биш. Зүгээр л өнөөдрийг, өнөөдөрбидэнд байгаа зүйлсээ, өнөөдрөөхэнтэй өнгөрүүлэхээ таалах нь тийм амар биш. Бидний анхаарлыг, цагийн хуваарийг болон оюун санааны маань хүч чадлыг шаардах зүйл олон байдаг. Маргааш биднээс аль хэдийн чангаацалдаж байдаг учраас өнөөдөртөө анхаарал хандуулах нь боломжгүй мэт заримдаа санагддаг.
Нэгэн эрс тэс зүйлийг хий хэмээн Есүс хэлсэн-маргаашийнхаа төлөө санаа бүү зов хэмээн Тэрээр бидэнд хэлсэн. Матай 6:34-д Тэрээр зөвхөнөнөөдрийн-маргаашийн биш, дараагийн долоо хоногийн биш,эсвэл дараа сарын биш асуудалтай нүүр тулахад шаардагдах зүйлсээр биднийг тоногдох болно гэж Тэрээр хэлдэг.
Зарим өдрүүдэд үүнийг хийхэд бусдаасаа хэцүү байдаг. Маргааш амрахуйц Хагас сайн өдөр байх үед санаа зовохгүй байхад амархан байдаг. Харин маргааш нь уулзалтын товлосон өдөр (эсвэл шүдний эмчид очих өдөр) байх үед энэ нь тийм ч амар байдаггүй.
Хэрэв бид маргаашийн төлөө, энэ нь юуг авч ирэх бол хэмээн санаа зовох үед үнэндээ бид өөрсдийнхөө биш харинТүүний хяналтанд байгаа зүйлийг бид хянахыг оролдож байдаг. Хэрэв бид үүнд шударгаар хариулах юм бол, маргааш юу болохыг бид огтхон ч мэдэхгүй. Өнөөорой юу болохыг ч бид үнэндээ мэддэггүй! Гэсэн хэдий ч өнөөдрийг хянагчНэгэнийг бид таньж мэдэх боломжтой. Мөн маргаашийг. Мөн мөнхийн мөнхийг.
Энэ баримтан дээр тулгуурлан өнөөдөр тайвшралыг олж авахад цаг гарга. Энэ хоромыг, энэ өдрийг, өнөөдөр, маргаашийг Бурхан хянаж байгаа гэдгийг мэдэх замаар таалан соёрх. "Өнөөдрийг" утга учиртай болгох боломжийг Бурханы амар тайванд олго.
Кэйси Кэйс
YouVersion Дэмжлэгийн ахлагч
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж буй ямар ч зүйлстэй Бурханы Үгэн дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд танд YouVersion-ны ажилчид туслах болно. Өдөр бүрийн чимээгүй цагийн судлал нь Бурхан танд юуг хэлж буйг бусадтай хуваалцахад тань туслахуйц Эшлэлийн зургыг агуулдаг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Юунд ч санаа бүү зов

Амар тайвныг олох нь

Амралтгүй

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх нь
