Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

Амьдралд асуудал гарах л болно. Таны төрөлхийн гэмт байдал, дайсны төлөвлөгөөнөөс болоод асуудал биднийг тойрон хүрээлж байдаг. Асуудалд гайхаад байх зүйлгүй; энэ дэлхийд байх үед бидэнд асуудал байх л болно гэж Есүс хэлдэг. Тэр яагаад ингэж хэлэх болсон бэ? Учир нь Тэр бол үнэнч Нэгэн бөгөөд Тэрээр бидэнд хайртай. Эртнээс биднийг бэлтгэх замаар хүнд хэцүү асуудалтай нүүр тулах үедээ эргэлзэж, айхгүй байхад Есүс бидэнд тусалж байгаа аж.
Есүс Өөрөө бидэнд даруу дуулгавартай байдлыг үлгэрлэн харуулсан. Загалмай дээрх үхлийг ч хүртэл оролцуулан бидний хэзээ ч нүүр тулахааргүй тийм хүнд зүйлсэд ч Тэрээр дуулгавартай байсан. Одоо Тэрээр Бурхан Эцэгийнхээ баруун гарт заларч, бидний өмнөөс зуучлан байгаа. Сул дорой байдлыг минь сайн ойлгодог найзтай шүү гэдгийг мэдэх замаар бид тайвшралыг олж авах боломжтой.
Хүнд хэцүү аян зам бүр маань биднийг Христ рүү, Түүний мөнхийн хаант улс руу улам ойртуулдаг гэдгийг мэдэх замаар бид баярлан хөөрөх боломжтой. Бидний найдвар бол энэ: Есүс Христ гэм нүгэл, үхлийг мөнхөд ялсан. Үхэл Түүнийг барьж дийлээгүй, булш Түүнийг агуулсаар байх боломжгүй байсан, нүглийн хүч Түүнийг ялж чадаагүй, харанхуй Түүний эсрэг зогсож чадаагүй!
Христийн загалмай дээр гүйцээсэн ажил нь бидэнд Бурханы хүүхдүүд болох боломжийг олгодог учраас, бидч мөн адил нүглийг ялан дийлдэг. Есүс аль хэдийнээ дэлхийг ялсан-энэ нь үүн дээр байх бүхий л хүнд хэцүү нөхцөл байдлуудыг оролцуулаад гэсэн үг. Одоо бид Есүстэй хамт байх мөнхийн орон гэртээ харихаа хүлээх л үлдлээ.
Иаков Алленвүүд
YouVersion Вэб Дэвэлопер
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж буй ямар ч зүйлстэй Бурханы Үгэн дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд танд YouVersion-ны ажилчид туслах болно. Өдөр бүрийн чимээгүй цагийн судлал нь Бурхан танд юуг хэлж буйг бусадтай хуваалцахад тань туслахуйц Эшлэлийн зургыг агуулдаг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Юунд ч санаа бүү зов

Амар тайвныг олох нь

Амралтгүй

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх нь
