Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Anxiety

7-с 2 дахь өдөр

Таны хянаж чадахааргүй эсвэл урьдаас таамаглаагүй зүйлс тохиолдох нь бий. Тэдгээрийн талаар та стресст ороход тодорхой цаг зарцуулах үед санаа зовж эхэлдэг. Эцсийн хугацааны талаар та санаа зовдог ч бай эсвэл ямар ч шалтгаангүйгээр дандаа хэтэрхий их санаа зовдог ч бай та ганцаараа ийм биш. Энэ нь боломжтой гэдгийг та төсөөлж чадахгүй ч бай, эмх замбараагүй байдлынхаа дунд-Түүний дуу хоолойг сонсохоор зогсолт авдаг хүмүүст-Бурхан бялхам дүүрэн найдварыг хадгалсан байдаг.

Ромын 15:13 нь элч Паул Ром хот дахь зарим христитгэлтнүүдийн төлөө залбирсан залбирал боловч та үнэхээр чих тавин сонсох юм бол Бурханы дуу хоолой танд хандан ярихыг та сонсох боломжтой. "Найдварын Бурхан" хэмээн Паул үгээ маш болгоомжтойгоор сонгосон байдаг. Та үүнийг анзаарсан уу? Найдвар бол Бурханд байдаг төрөлх чанар нь мөн. Гэвч тэдний санаа зовнилыг нь зүгээр л аваач гэж Паул гуйгаагүй. Бурхан үүнийг авч хаях чадвартай юу? Мэдээж чадна, гэхдээ хэрэв ромчууд хэрхэн бодож сэтгэдэгээ өөрчлөхгүй бол тэд дахиад л анх байсан газартаа эргэн ирэх болно гэдгийг нь тэр мэдэж байсан. Үүний оронд, тэрээр "бүх баяр баясгалан болон амар тайвнаар" дүүргэхийг Бурханаас гуйсан, учир нь та үнэхээр баяр баясгалан, амар тайвнаар дүүргэгдсэн байх үед тэнд санаа зовох ямар ч орон зай үлддэггүй.

Гэсэн хэдий ч энэ нь тийм амархан зүйл биш. Бурхан ромчуудыг Өөрийнхөө дуусашгүй баяр баясгалан, амар тайвны нөөцөд залгаж, сүнсний агуулах савыг нь дүүргэж, санаа зоволтод нуугдах ямар ч орон зай үлдээхгүй байж болох л байсан. Гэвч тэд сэтгэл санааныхаа зуршлыг өөрчлөхгүй бол, яваандаа баяр баясгалан, амар тайван нь санаа зоволтод байраа тавьж өгөх болно гэдгийг нь Бурхан мэдэж байсан. Тэнгэрлэг баяр баясгалан, амар тайвныг өгөхөөсөө өмнө Тэрээр нэг л зүйлийг шаардсан. "Итгэл дотор"гэж энэ өгүүлбэр эхэлдэг.

Та одоо үүнийг харж байна уу? Санаа зоволтыг бут цохих бялхам дүүрэн амар тайван, баяр баясгаланг хааж буй хаалганы түлхүүр бол итгэлмөн. Та Бурханд итгэдэг үү? Өнгөцхөн, хоёр нүүр гаргагч итгэл биш- харин чангаар атгаж буй зүйлээсээ гараа авах боломжийг танд олгохуйц тийм итгэлийн талаар энд ярьж байгаа юм.

Итгэл нь ид шидтэй арга мөн үү? Үгүй. Гүн үндэслэсэн биологийн санаа зоволтын бүхий л ул мөрийг хормын төдийд арилгагч ид шидтэй арга гэж огт байхгүй. Гэвч Бурхан өнөөдрийг ч хүртэл итгэл даахуйц Нэгэн хэвээрээ байна. Түүнд найдах нь таны бодол санаа, сүнсийг эдгэрэл рүү дагуулдаг хэвээрээ. Таны биеэс зуурах санаа зоволттой тулалдсаар байх үед тань Тэр таны зогсох, зуурах Хад чинь байх боломжтой.

Бурхан бидний гүн итгэлийг хүлээх зохистой Нэгэн. Та Түүнд найдах үед Тэр таныг маш их баяр хөөр, амар тайвнаар дүүргэн улмаар таны найдвар бялхам дүүрэн болдог. Энэ нь ямархуу байдалтай байх талаар танд ямар ч төсөөлөл байхгүй, Бурханд найдах нь үнэхээр хэцүү зүйл байж болох юм. Гэвч дараа нь юу болох вэ гэдгийг огт мэдэхгүй байх үедээ итгэлээрээ алхам хийж, боломжийг ашиглах нь итгэлийн мөн чанар юм.

Та зуурч буй зүйлээ тавих зүрх зоригийг өнөөдөр олж, Бурханд итгэж чадах уу?

Майкл Мартин
YouVersion Вэб Дэвэлопер

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Anxiety

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж буй ямар ч зүйлстэй Бурханы Үгэн дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд танд YouVersion-ны ажилчид туслах болно. Өдөр бүрийн чимээгүй цагийн судлал нь Бурхан танд юуг хэлж буйг бусадтай хуваалцахад тань туслахуйц Эшлэлийн зургыг агуулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.