Төлөвлөгөөний мэдээлэл

Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 5 дахь өдөр





Стресс, санаа зовнилоо удирдах нь боулингийн шонгуудаар жонглёрдохтой адилхан. Хоёр гуравхан байх юм бол зүгээр. Үүнийг удирдах нь боломжтой зүйл! Гэвч дөрөв тав болох үед эргүүлсээр байх хэрэгтэй бөгөөд хамаагүй хэцүү болж ирдэг. Зургаа, долоо болох үед . . . ямар ч боломжгүй болдог.


Бүх хүнд хязгаар гэж байдаг. Нэг хүн хэсэгхэн стрессийг л удирдаж чадна! Стрессийн багтаамж эцэстээ тулах үед та хэт их зүйл хийсэн хайрцаг шиг болдог. Урагдаж эхэлж байгаа мэт танд санагдах болно.


Ингэх үед, хамгийн түрүүнд санах ёстой зүйл бол өөрөө өөртөө хэт хатуу хандахгүй байх юм. Амьдрал байнга стресстэй байх ёсгүй бөгөөд хэт их стресстсэнээрээ та бол муу хүн эсвэл сул дорой хүн биш. Заримдаа хүн бүрд л амралт хэрэгтэй болдог. Бидэнд бүгдэд маань тусламж хэрэгтэй.


Стресс болон санаа зоволтыг мэдрэх үед маань аюулгүй газрыг Бурхан бидэнд санал болгодог гэдгийг санаах нь юунаас ч илүү чухал. Нүүр тулж буй сорилтууддаа хэрэгцээтэй найдвар үгүй болох мэт санагдаж болох ч Бурханы найдварт хязгаар гэж байдаггүй. Ямар ч эрч хүч үгүй мэт санагдах үед минь Бурхан биднийг хучдаг.


Дуулал номыг бичигчид "Бурхан руу хараагаа сунгах" талаар олонтоо өгүүлдэг. Үндсэндээ, асуудлуудаа шийдвэрлэхээр өөрсөд рүүгээ харахаа больж, зөв зүг рүү чиглүүлэх чадвартай Нэгэн рүү харж эхэл гэсэн утгатай аж.


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал бо...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна