Төлөвлөгөөний мэдээлэл

Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 9 дахь өдөр





Эвлүүлдэг пазлийн хамгийн бухимдмаар зүйл нь нэг хэсэг нь нөгөө хэсэгтэйгээ яг таарах мэт харагдах ч яг үнэндээ хоорондоо эвцэлдэн таарахгүй байх юм. Энэ нь үнэхээр будилмаар шүү. Тухайн хэсгийн өнгө, хэлбэр нь зөв байж болох ч нийлээгүй тохиолдол байдаг. Зургийг бүтнээр нь харж чадахгүй байгаа тохиолдолд иймэрхүү жижиг алдаа гаргах нь амархан.


Яг ийм зүйл хүмүүс дээр ч адилхан тохиолддог. Заримдаа та өөр хэн нэгнийг эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг харахдаа яг тэр хүмүүстэй таарах юм шиг санадаг. Та тэдний найз болохыг эсвэл тэр хүнтэй болзохыг хүснэ. Тэдний сонирхол таныхтай ижилхэн байна. Тэгээд яагаад тэдний нэг хэсэг та байж, холбоотой байж болохгүй гэж? Ийнхүү оролдож үзсэнийхээ дараа та татгалзсан, гологдсон байдалтай нүүр тулсан байх. Энэ нь таныг гайхшируулж. . . бас өвтгөх болно.


Ингэж татгалзсан тохиолдолд та хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, танаас татгалзсан гэдэг нь танд ямар нэг асуудал байна гэсэн үг биш юм. Яг л тэр эвлүүлдэг тоглоомын хэсэгт ямар ч буруу зүйл байхгүй шиг. Энэ нь таны бодож байсан тэр газарт тохирохгүй байсан ч гэсэн өөр нэг газар тохирох л болно. Та зүгээр л зөв газраа олох хэрэгтэй.


Санаж байх өөр нэг зүйл бол яг тэр пазл шиг та бүтэн зургийг бүхэлд нь хараахан хараагүй байгаа. Библид одоохондоо бид "хэсэгхэнийг мэдэж байна" гэж хэлдэг. Одоо бидний амьдралдаа нүүр тулж буй татгалзал нь бидэнд утгагүй мэт байж магадгүй. Гэвч хэзээ нэгэн цагт Бурхан бидэнд бүтэн зургийг харуулах үед бид Түүний төлөвлөгөөг илүү тодорхой харж, яагаад ийм зүйл тохиолдсоныг ойлгох болно.


Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал бо...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна