Төлөвлөгөөний мэдээлэл

Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 8 дахь өдөр





Танаас хэн нэгэн татгалзаж байсан үеийг та санаж байна уу? Та хэн нэгнээс гадуур зугаалахыг хүссэн ч татгалзсан эсвэл багийн төслийн санааг дэвшүүлсэн ч түүнийг чинь тоогоогүй байх. Хамт байдаг хэсэг бүлэг хүмүүс чинь танаас татгалзах вий гэж санаа зовсондоо хийх ёсгүй зүйлээ та магадгүй хийсэн байх. Татгалзаа нь бидний хувьд хүчтэй өдөөгч болдог бөгөөд үл хүлээн зөвшөөрөгдсөнтэй холбоотой өвдөлт нь үнэхээр стресс болдог.


Өнөөдрийн уншлагаас та Есүс шавь нараа хотоос хот руу аялуулахаар илгээсэн үеийн тухай үзэх болно. Тэрээр тэдэнд сайнмэдээг хүмүүстэй хуваалцах ёстойг хэлээд, тэдэнд юу авч явах нь зөвшөөрөгдөх талаар үнэхээр тодорхой зааварчилгаа өгсөн. Үүн дээр нэмээд Тэр тэдэнд ялангуяа сайнмэдээнээс татгалзах хотуудад юу хийх ёстойг зааварчилжээ. Дагалдагчдадаа татгалзагдахыг нь Есүс мэдэж байсан мэт харагдаж байна


Бид Есүсийн Хэн болохыг бусадтай хуваалцаж эхлэх үед хүмүүс бидэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хянаж чадахгүй. Зарим хүмүүс сайнмэдээг хүлээн авч болох ч зарим нь бидний хуваалцсан зүйлсийг үгүйсгэх болно. Гэвч Есүсийн тухай бусдад хуваалцахаар гарахад бидэнд юу тохиолдохоос үл хамааран Тэр биднийг үргэлж баяртайгаар хүлээж авдаг. Хэдийгээр татгалзсан хариулт нь биднийг өвтгөдөг ч гэлээ шавь нар Есүс рүү харж, Түүнийг зангуугаа болгож, тэд Түүнд ямар хамаатай болохыг санаж байв. Хэрэв та саяхан татгалзсан хариу авсан эсвэл ирээдүйд татгалзагдах вий гэж айж байгаа бол хаана харьяалагддаг болохоо харахын тулд Есүс рүү харцаа хандуулаарай. Хүмүүс танаас татгалзаж болох ч Есүс хэзээ ч тэгэхгүй.


Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал бо...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна