Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цагЗагвар

Live By The Spirit: Devotions With John Piper

7-с 7 дахь өдөр

Ариун Сүнс бидний бие махбодыг сэргээдэг

Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө. -Ром 8:11


Бурхан таны бие махбодод үнэхээр их санаа тавьдаг. Хэрэв тийм байгаагүйсэн бол Тэрээр бие махбодыг чинь булшинд тэр чигээрээ үлдэн, амар тайван нойрс доо гэж хэлэх байсан. Гэвч Тэр хэзээ ч ингэж хэлдэггүй. Бурхан таныг бие махбодтойгоор бүтээж, Өөрийнхөө алдрын төлөө таныг бүтээсэн юм.


Тиймээс таны мөхөс бие хэчнээн зэрэмдэг, гажигтай, туранхай, өвчинд нэрвэгдсэн бай хамаагүй Тэр Ариун Сүнсээрээ дамжуулан амьдрал өгч, амилуулах болно. Тэр таны биеийг их хүчтэй, цоо эрүүл, маш үзэсгэлэнтэй болгож өгнө. Тэр үед би таныг хараад “Та нартай зуны өдрийн хязгааргүй хөх тэнгэр шиг, сансрын харанхуй шөнөд сүр жавхлантай гэрэлтэх сая сая одод шиг, таны гэрэлтэх туяа нар мэт харагдаж байна. Тиймээ таныг бүтээсэн, аварсан, амилуулсан, өдгөөгөөс үүрд мөнхөд Өөрийн алдартай хамт алдаршуулсан Есүс Христийн алдрын сүр жавхланг би танаас олж харлаа” гэж хэлэх болно.


Дэлхий дээрх шагнал тун цөөхөн байхад ч хайр сэтгэлийн амьдралд хүн шаргуу байх эрч хүчийг хаанаас олох вэ? Харилцан ойлголцол байхгүй үед ч эхнэр, нөхөр хоёр үргэлжлүүлэн өгсөөр байх сэтгэлийн тэнхээ хаанаас авдаг вэ? Гэрлэхийг хүсдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс далан жил ганц бие явсан ч сэтгэл хангалуун байх хүчийг хаанаас авдаг вэ? Есүс загалмайг тэвчиж, ичгүүрийг үл тоомсорлох хүчийг хаанаас авсан бэ (Еврей 12:2)?


Амилалд бидний өмнө тавьсан баяр баясгалангийн улмаас бид Христийн төлөө бүгдийг тэвчдэг. Есүсийн амалсан Түүнд дуулгавартай байсны төлөөх шагнал нь энэ амьдралд хүнээс авах шагнал биш юм. Бидний баяр хөөр нь өөрчлөгдөн байдаг амьдралын нөхцөл байдлаас бус Ром 8:11-д итгэх ганхашгүй найдвараас ирдэг. “Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө.”


Бурхан таны эсрэг бус таны төлөө оршдог гэдэгт хэрэв та үнэхээр итгэдэг бол таны дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест тань амь өгөх болно. Энэ амьдралд юуг орхино тэр нь амиллын үед зуу дахин илүү төлөгдөж (Марк 10:28-30), Аавынхаа хаанчлалд нар мэт гэрэлтэнэ. Үүнээс гадна сайн Бурханы танаар хийлгэхээр дуудсан дуудлага хэн нэгэнд одоо таалагдах үгүйгээс үл шалтгаалан түүнийг биелүүлсээр байх хүч чадлын шавхагдашгүй нөөц танд байгаа.


Дэлгэрэнгүй: http://www.desiringgod.org/messages/the-spirit-will-give-life-to-your-mortal-bodies


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Live By The Spirit: Devotions With John Piper

Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага

Энэхүү төлөвлөгөөний төлөө Жон Пайпер болон Desiring God үйлчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзнэ үү: http://www.desiringgod.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна