Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цагЗагвар

Live By The Spirit: Devotions With John Piper

7-с 4 дахь өдөр

Ариун Сүнс биднийг сахин хамгаалдаг

Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм. -Ефес 1:13-14


Бурханы туйлын хүсэл бол Түүний хүмүүс Өөрийнх нь хайр ба хүч дотор аюулгүй байдлыг мэдрэх юм. Амьдралд бусад бүх зүйл тогтворгүй байж болно - эрүүл мэнд, гэр бүл, ажил, боловсрол, нийгэм, дэлхий гэх мэт. Эдгээрийн хаа нэгтээ та тааварлашгүй салхинд дөчин давхар байшингийн дээд ирмэгт байгаа юм шиг сэтгэгдэл төрж магадгүй юм. Та тэнцвэр алдан унахдаа барьж авсан тоосго бүр мултран унах мэт мэдрэмж төрж байж ч болох.


Бурхан бүх зүйлийг Өөрийн алдрын төлөө ажиллуулдаг учир, Түүний Үгэнд итгэх нь тэрхүү алдар сууг улам өргөмжилдөг учир, Бурхан Өөрийн алдрыг үүрд өсгөхийн тулд шаардагдах шийдвэртэй алхмуудыг хийдэг: Тэр Өөрт нь итгэгч нэгэнийг Ариун Сүнсээр тамгалж, бид Түүний алдрыг магтан алдаршуулах өв залгамжлагчид болохыг баталдаг.


Түүний алдрыг үүрд магтан амьдрах Өөрийн эзэмшлийн хүмүүсийг Тэрээр маш итгэмжтэйгээр сахин хамгаалдаг. Учир нь хүсэх ба хийх гэсэн төрөлх хүчнээс бидний мөнхийн хувь заяа хамаараг гээд зүгээр орхидоггүй. Ариун Сүнсийг бидний амьдралд орж, үүрд биднийг аюулгүй байлгах үүргийг Тэр өгсөн.


Бидний итгэлийг цоожлон хадгалах тамга, эцэг хүүгийн харилцааг баталгаажуулах тамга, хөнөөлт зүйлсээс хамгаалах тамга болгож Бурхан Ариун Сүнсийг илгээсэн. Гол нь Бурхан биднийг Түүний хайр ба хүч дотор аюулгүй, тайван байдлыг мэдрээсэй гэж хүсдэг.


Ефес 1:14-т Бурхан хэлэхдээ, “Надад итгэдэг хүнд хандсан Миний туйлын хүсэл бол тэр Миний хайран дотор аюулгүй байдлыг мэдрэх явдал. Би чамайг дэлхийн сууриас өмнө сонгосон. Би чамайг өнө мөнхөд Өөрийн хүүхэд байлгахаар төлөвлөсөн. Би чамайг Хүүгийнхээ цусаар зольж аварсан. Би чиний дотор Сүнсээ тавин лацдаж, баталгаажуулсан. Ингэснээр чи өв залгамжлалыг хүлээн авч, Миний нигүүлслийн алдрыг өдгөөгөөс үүрд мөнхөд магтан алдаршуулах юм.


Би Ефес 1-р бүлгийн тухай чамд хэлж байгаагийн учир нь Би чамайг Миний хайр ба хүч дотор аюулгүй байдлыг мэдрээсэй гэж хүсдэгийнх юм. Би чамд амар хялбар амьдралыг амлахгүй. Үнэндээ бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой (Үйлс 14:22). Би дахин хэлье: Би чамайг сонгосон. Би чамайг урьдаас төлөвлөсөн. Би чамайг аварсан. Би чамайг Ариун Сүнсээрээ тамгалсан. Чиний өв бол бат найдвартай, учир нь би чиний авралд үзүүлсэн нигүүлслийн алдрыг тэлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээнгүйлэн зүтгэж байна.”


Дэлгэрэнгүй: http://www.desiringgod.org/messages/sealed-by-the-spirit-to-the-day-of-redemption


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Live By The Spirit: Devotions With John Piper

Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага

Энэхүү төлөвлөгөөний төлөө Жон Пайпер болон Desiring God үйлчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзнэ үү: http://www.desiringgod.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна