Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цагЗагвар

Live By The Spirit: Devotions With John Piper

7-с 1 дахь өдөр

Ариун Сүнс бол Бурханы баяр басгалан

Ариун Сүнс бол Бурхан юм. Ариун Сүнс хэмээх бидний дотор оршигч, биднийг удирдагч, биднийг цэвэршүүлэгч Нэгэн Бурхантай эн тэнцүү аж. Үүний энгийн нотолгоо бол "Бурханы Ариун Сүнс" хэмээн олонтаа тодорхойлогдсон байдал мөн. Ариун Сүнс нь "Бурханых" бөгөөд энэ нь Бурхан Түүнийг бүтээсэн учраас биш харин Тэрээр Бурханы хэн болохыг Түүнтэй хуваалцдаг бөгөөд Бурханаар илгээгдсэн Нэгэн учраас аж (1 Коринт 2:10-12-г үзнэ үү).


Хэрэв Бурханы Хүү Эцэгтэйгээ мөнхийн мөнхөд хамт оршдог юм бол Иохан 1:1-3-р эшлэлд Ариун Сүнс ч бас Тэдэнтэй мөнхийн мөнхөд хамт оршдог болохыг тодорхой дурдсан. Учир нь Ром 8:9-11-т Христийн Сүнс бол Бурханы Сүнстэй хамт оршдог бөгөөд адил зүйл аж. Хэрэв энэ нь ийм байгаагүйсэн бол Хүү Ариун Сүнсгүйгээр, Эцэг Ариун Сүнсгүйгээр оршсон үе байсан гэж төсөөлөх хэрэгтэй болох байсан. Гэвч Эцэг, Хүү хоёрын харилцаанд Ариун Сүнс үнэхээр зайлшгүй шаардлагатай. Үүнийг Хандли Си.Жи.Маулын үгийг ашиглан тодорхойлбол, "Тэдний хоорондох мөнхийн баяр баясгалан ба хайрын Үр дүн, Хэлхээ холбоос, Хөдөлгөгч" (Ариун Сүнс гэж хэн болох ба Түүний үйлс ном, 28-р хуудас).


Үеийн эхнээс л Бурхан Эцэг Хүүгээ хайрласаар ирсэн төдийгүй тэдний хоорондын хайр ба баяр хөөр болсон Ариун Сүнс ч бас эцэс төгсгөлгүй оршсоор ирсэн. Тэр бол Тэнгэрлэг Оршигч Нэгэн мөн. Мөн түүнчлэн, Есүс чуулганы төлөө Иохан 17:26-д залбирсанчлан, Тэрээр Эцэгээсээ Ариун Сүнснээс өөр хэнийг ч гуйгаагүй аж, "Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ."


Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлалаар бидний олж мэдэх хамгийн гайхамшигтай үнэн бол Ариун Сүнс бидний амьдралд орж ирэх үедээ Тэрээр зөвхөн Хүүгийн Сүнс биш, зөвхөн Эцэгийн Сүнс биш, харин Эцэг, Хүү хоёрын хоорондох мөнхийн хайр, баяр баясгалангийн Сүнс болдог, тэгснээрээ бид Эцэгийг Хүүгийн тэрхүү хайраар, Хүүг Эцэгийн тэрхүү хайраар хайрлах боломжтой болохын тулд аж.


Дэлгэрэнгүй: http://www.desiringgod.org/messages/the-holy-spirit-he-is-god


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Live By The Spirit: Devotions With John Piper

Ариун Сүнсний талаарх Жон Пайперийн бэлтгэсэн 7 хоногийн чимээгүй цагийн уншлага

Энэхүү төлөвлөгөөний төлөө Жон Пайпер болон Desiring God үйлчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзнэ үү: http://www.desiringgod.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна